“Миний эхнэрийн зүрх дөрвөн зэрэг дэргэд минь цохилж байна,

Дөрвөн зүрх нэг зүрхийг орлон цохилно. Энэ бол Карлосын төрөөд удаагүй бяцхан үрс бөгөөд хөөрхий ээж нь төрөхийн хүндрэлээр хорвоог орхижээ. Хайрт эхнэрээ алдсан аав нь хүүхдүүдээ ээжээс нь хойш ганцаараа асарч байгаа нь энэ.


Ирж буцдаг хорвоог ойлгох гэж хичээн буй эцэг өнгөрсөнд  буюу сар гаруй хугацааны өмнө болсон үйл явдалд итгэж чадахгүй байна. Тэрээр одоог хүртэл нэг л өдөр эхнэр нь гэр бүл дээрээ ороод ирэх мэт санагддаг гэж “People” сэтгүүлд өгсөн ярилцлагаа дурджээ. Энэхүү ярилцлагыг авч байсан сэтгүүлч бүсгүйн нүд өөрийн эрхгүй нулимсаар бүрхэв. Харамсалтай нь ирээдүйгээ хамтдаа ярилцан шөнийг хулжаадаг байсан хайртай эхнэр нь хэзээ ч ирэхгүйг бодоход зүрх шимшрэм. Тэрээр “Бүх зүйл дөнгөж эхлэж байсан шүү дээ” хэмээн хоолой зангируулан ярих нь хорвоо ямар хатуу болохыг сануулах мэт. Хосуудын жаргалтай ярианы гол дүр болсон үр удам нь хүслээр хүрээд иржээ. Ирэх ирэхдээ бүр дөрвийн дөрвүүлээ иржээ. Энэ бол тэдний хамгийн аз жаргалтай мөч байсан бөгөөд хайртай эхнэр нь хорвоог орхин буй мэдээг сонссон нь залуухан аавын хувьд хэзээ ч мартагдахааргүй хамгийн хэцүү үгс байлаа. Өөрсдийг нь 10 сар тээж төрүүлсэн ачлалт эхээ харж чадаагүй бяцхан хүүхдүүдээ хараад аав нь илүү их өрөвддөг тухай ярих нь үнэхээр өр өвтгөм гэж сэтгүүлч бүсгүй бичжээ.

Түүний эхнэрийг Эрика гэдэг бөгөөд 36 насандаа өөд болжээ. Харин Карлосын хувьд эхнэрээсээ 7 дүү буюу 29 настай аж. Тэд 3 хүү, нэг охины ээж болсон бөгөөд ганц охиноо ээжийнх нь нэрээр нэрлэсэн байна.

Тэдний хайрын түүх

Карлос, Эрика нар 2006 онд Аризона мужид нэгэн үдэшлэг дээр танилцсан бөгөөд Карлос англи хэлээр ярьж чаддаггүй, Эрика Испани хэлээл ярьж чаддагггүй байжээ. Харин Карлос ирээдүйн эхнэрээ зориглон бүжигт урьжээ.  Эрика ч зөвшөөрөн тэд нэгэн үдшийг гайхалтай өнгөүүлсэн байна. Харин Эрикагийн хувьд Карлосд хэлэлгүй үдэшлэгээс явсан байлаа.  Карлос тэр өдрөөс хойш дурласан бүсгүйгээ хайж явсан бөгөөд гэнэтийн нэгэн тохиолдлоор түүний сайн танил Эрикаг таньдаг болох нь тун азтай хэрэг байлаа. Ингээд бүсгүйг болзоонд урьж тэдний гал халуухан хайр дурлал ийнхүү асчээ. Тэд бие биендээ өөрсдийн ярилцдаг хэлээ зааж маш богино хугацаанд ойлголцдог болжээ. Хосууд анх үдэшлэгээс хойш танилцаад дөнгөж нэг жилийн дараа буюу 2007 онд гэрлэжээ. Харин залуу хосууд хүүхэдтэй болохыг хүссэн ч удаан хүлээлгэсэн үрс нь хамтран амьдраад 7 жилийн дараа иржээ.


Одоо Карлосын хувьд ганцаараа үлдсэн хэмээн амьдралд сөхрөлгүй бяцхан үрсээ сайн хүмүүс болгон хүмүүжүүлэн хэмээн тэнгэр дээрх эхнэртээ амлан шивнэнэ. Тэр бүх хүүхдүүддээ англи, испани хэл аль альнийг нь зааж өгнө гэнэ. “Миний эхнэрийн зүрх дөрвөн зэрэг миний дэргэд цохилж байна, Дөрвөн хүүхэд наддаа бэлэглэсэн чамдаа баярлалаа” хэмээн өдөр бүр эхнэртээ талархдаг байна. Амьдралд сөхрөхгүй, зоримог аавын хүүхдүүд эрүүл энх, аз жаргалтай өсөн торних болтугай!
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
ИРГЭН (139.5.218.254) 2016-05-24 15:27:34
ЗӨВ ШҮҮ
mongolia (60.206.145.30) 2015-03-01 16:14:49
eooobur nulimas garchihlaa
hi (111.206.237.115) 2015-03-01 16:12:42
yasan orovdmoor yum ve dee huuhed gantsaaraa osgoh hetsuu shuu dee evii dee burhan min tedend sain tuslaarai zaluu odoo ajil ch hiij bolohgui hetsuu l bgaa daa buur nulims garaad bh yum