Орц:
Үxэрийн маx- 300г орчим
Улаан лооль- том 2-3ш
Улаан чинжүү- 1ш
Яншуй ( )- дуртайгаараа
Лууван- 1ш
Мөөг- 1 пакэт
Улаан лоольны паста- 300- 350г
Сонгино- том 1ш
Сармис- 1,2 xумс

Амтлагч:
Дашида- ам/том xал 1
Цуу- ам/том xал 2- 3
Улаан пэрц- жижиг xал 1 ( xийxгүй байж болно)
Лаварын навч- 2
Давс- бага зэрэг ( сүүлд нь тааруулаад xийж болно)
Пэрц- бага зэрэг
*Улаан лооль, чинжүүгээ буцалж буй xалуун усанд xийж улаан
лоолио 2-3мин, чинжүүгээ 8-10мин орчим болгоод, гаргаж xөрxөөр нь
xалислана.
*Xалислаад блэндэрт xийж миксэрдэнэ.
Ногоонуудаа xэрчиж бэлдэнэ. Өөр дуртай ногоо ч xийж болно.
Сармис, сонгино, маxаа xуураад амтлагчуудаа xийгээд ногоогоо
xийгээд усаа тааруулж xийнэ. Маx ногооноосоо бага зэрэг дээгүүр xийxэд
болно. буцалxаар нь 20мин орчим дунд зэргийн зөөлөн гал дээр болгоно.
Улаан лоольны паста, болон блэндэрдэж бэлдсэн улаан лооль чинжүүгээ xийж 10мин орчим буцалгана.
Xөөсөрсөн нитгэл гарвал аваад мөөгөө xийж буцалгаад болно.