Өдөр бүр дуг хийх 5 шалтгаан

Дуг хийхийн ашиг тус:

Дараах 5 шалтгааны улмаас өдөр бүр дуг хийж байхыг зөвлөж байна:
1.    Дуг хийснээр сонор сэрэмж сайжирдаг.
2.    Стрессийг арилгадаг, мөн сэргийлдэг.
3.    Харах, сонсох, амтлах мэдрэхүйг дээшлүүлдэг.
4.    Зүрхний өвчнөөр өвчлөх магадлалыг бууруулдаг.
5.    Бүтээмжийг дээшлүүлдэг.

Дуг хийхдээ дараах зөвлөгөөг санахад илүүдэхгүй:
1.Тууштай бай – Өдөр бүр, ижил цагт дуг хийхийг хичээ. Ингэснээр таны хоногийн хэмнэлийг тогтворжуулж, ач холбогдлыг нь өндөрсгөдөг.

2.Богино байлга – Урт хугацаагаар унтвал, гүн нойрноос сэрсний дараах шиг лазан хөдлөх, бие сулбайх гэх мэтийн шинж тэмдэг илэрч болох ба, шөнийн нойрсолтод ч сөргөөр нөлөөлдөг байна. Миний хувьд 20-30 минут дуг хийхийг зөвлөж байна. Хэтрүүлж унтахгүйн тулд сэрүүлгээ тавихаа мартуузай.

3.Гэрлээ унтраа – Гэрэл хүний биед дохио өгч байдаг. Харанхуй нь унтаж амрах цаг болсныг илтгэж байдаг. Хэрэв гэрлээ унтраах боломжгүй бол энгийн нүдний маск хэрэглэж болно.

4.Хөнжил нөмөр – Нойрсох үед бодисын солилцоо буурч, амьсгалын хэм удааширч, биеийн температур бага хэмжээгээр доошилдог. Заавал хэрэглэхийг шаардахгүй ч, дуг хийхдээ нимгэн хөнжил нөмөрвөл, илүү тав тухтай байдаг.

5.Хянуур бай – Ажил дээрээ дуг хийж байгаад хэн нэгэнд харагдсанаар ямар нэгэн хүндлэл олохгүй л байх. Зарим уламжлалт маягийн соёлтой орчинд бол магадгүй халагдах шалтгаан ч болж мэднэ. Өдрийн цайныхаа хагаст нь идээд, хагаст нь машин дотроо, хүнгүй хурлын танхимд, эсвэл ханын шүүгээнд ч юмуу сайхан дуг хийгээд ав.

    Эцэст нь хэлэхэд дуг хийхийн талаарх үзэл бодолдоо өөрчлөлт хий. Залхуу хүмүүс дуг хийдэг юм биш. Харин ч тэд хамгийн ухаалаг, хамгийн бүтээмжтэй хүмүүс байж мэднэ.
Эх сурвалж: biznetwork.mn
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.