Урт үс, сахалгүй Жаред Лето

Өнгөрсөн Оскарын наадмаас шилдэг эрэгтэй туслах дүрийн шагналыг хүртсэн Жаред Лето энэ удаагийн Оскарын наадмын онцлох нэгэн байж чадлаа. Урт үс, сахлаар өөрийгөө чимдэг дуучин, жүжигчин залуу өөрт шинэчлэлт хийжээ.



Тэрээр өөрийн шинэ тоглох кинондоо зориулан өөрийн удаан хугацааны туршид гангарч ирсэн урт үсээ тайруулжээ. Түүний шүтэн бишрэгчид дунд түүний урт үсэнд харууссан хүмүүс байхад, бусад нь шинэ хэв маягийг нь илүү таашааж байгаагаа ч олон нийтийн сүлжээгээр хэлээд амжжээ. Богино үстэй болсон зургаа бүтнээр нь олон нийтэд үзүүлээгүй ч тайруулж буй зургаа өөрийн цахим хаягтаа оруулсан байна.



Мөн тэрээр өөрийн твиттер хуудсандаа "би хэдийнэ өөрийн сахлаа санаад эхэллээ" хэмээн жиргэсэн байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.