Сайн дарсыг яаж таних вэ?

Шилний ёроолын хонхорхой нь гvн байх тусам сайн дарс гэсэн ойлголт байдаг. Зєвхєн шилний хонхорхой нь ач холбогдолтой зvйл бас биш.

“Table wine”- ийг хvртэл гvн хонхорхойтой шилэнд савласан байдаг. Ямар вино бэлэглэж, дайлж байгаагаар нь тухайн хvнээ хэр их хvндэтгэж байгааг нь мэдэж болох талтай. Хvндтэй зочин урьчихаад “table wine” задалбал эвгvй сэтгэгдэл тєрvvлнэ шvv дээ. Франц вино нь Bordeaux, Champagne, Alsace, Bourgogne гээд мужуудынхаа нэрээр нэрлэгдсэн байдаг. Францад вино хийдэг алдартай шилтгээнvvд бий. Сайн винонууд шилтгээнийхээ нэрээр нэрлэгдсэн байдаг. Энэ шилтгээнvvд нь хамгийн дээд зэрэглэлийн усан vзмээр виногоо хийдэг. Жишээ нь, CHATEAU RAHOUL нэртэй дарс нь RAHOUL нэртэй шилтгээнд савлагдсан гэсэн утыг илэрхийлж байгаа юм.

Удсан дарс шинэ дарснаас юугаараа ялгаатай вэ?

Удаан дарсан вино нь илvv vнэтэй, залуу нь арай хямд байх жишээтэй.

Дарс хадгалах
Дарсыг удаан хадгалах бол хуурай, харанхуй, сэрvvн газар хэвтээгээр нь хадгалдаг. Франц айл бvр ихэвчлэн виноны зоорьтой байдаг. Зарим виног хадгалах тусам амт нь сайжирч vнэд ордог.

Хамгийн сайн франц дарснууд

Улаан дарснаас Bordeaux, цагаан дарснаас Bourgogne /бургон дарс/ тvvнчлэн Champagne мужийн оргилуун дарс шилдэгт тооцогддог.

Дарс захиалахдаа юуг анхаарах ёстой вэ?

Ямар хоол захиалснаас шалтгаална. Шампани дарсыг хоол идэхээс ємнє задална. Vvний дараа хоолны vед махан хоол бол улаан дарс, загас болон далайн хоол бол цагаан дарсыг сонгох нь зvйтэй. Хооллосны дараа десертэнд doux/ зєєлєн/ moelleux/чихэрлэг/ виног захиалж болно. Мєн пиво ликёр, виски, жин гээд хvссэн зvйлээ захиалж болно. Ягаан виног ихэвчлэн хаврын цагт уудаг. Дарсыг хундаганы хамгийн єргєн хэсгээр хундагалана. Сальфеткаар амыг нь ороож, гадуур дусаахгvй хундагалах ёстой. Шампанск, винонд мєс хийж уудаггvй. Цагаан дарсыг халааж хэрэглэдэггvй бєгєєд 6-7 хэмд хєргєж уудаг. Харин улаан дарсыг бага зэрэг халааж хэрэглэдэг ба германчууд тусгай жороор халааж хэрэглэдэг бол францчууд дарсыг барагтай л бол халааж хэрэглэдэггvй.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
qwrf (64.235.154.35) 2015-03-11 08:09:02
yamar yadarsan medeelel ve