Онлайн дэлгүүр “ММаркет”-ыг танилцуулж байна
Бүсгүй та “shopping” хиймээр байна уу? Цаг зав муутай, тэр бүр гэрээсээ гарч чадахгүй байна уу? Тэгвэл замын түгжрэл ихтэй хотын амьдралд таны цагийг хэмнэж, хэрэгцээ шаардлагыг хангах төвлөрсөн үйлчилгээ “Mmarket.mn”-г санал болгож байна. Ингээд үйл ажиллагаа эрхэлсэн захирал Г.Тэлмэнгийн ярилцлагыг хүргэе.
Хэзээнээс үйл ажиллагаа явуулж эхэлсэн талаар манай сайтын уншигчдад танилцуулаач?
Манайх “MEC
partners LLC” хэмээх цахим худалдааны үйлчилгээ үзүүлдэг компани,
2014 оноос “Mmarket.mn” сайтыг
ажиллуулж эхэлсэн. Манай компани мэдээлэл технологийн салбарт тэргүүлэгч GOOGLE, SAMSUNG, LG, NAVER зэрэг
компаниудад ажилладаг чадварлаг монгол залуус санаачлан, үйл ажиллагаагаа
эхлүүлсэн байгаа. Тийм ч учраас дэлхийн жишигт нийцсэн цогц үйлчилгээг үзүүлэх
зорилго тавин ажиллаж байна.

Монголд хөгжүүлэх болсон шалтгааны тухайд?
Одоогоор цогц байдлаар онлайн худалдаа монголд хөгжиж чадаагүй байгаа. Харин интернэт хэрэглээний хувьд хүн амтайгаа харьцуулахад асар өндөр хөгжсөн. Мөн хотжилт хурдацтай явагдаж, төвлөрөл үүсч байгаатай холбоотой замын түгжрэл ихэссэн зэрэг олон хэрэгцээ шаардлагаар цахим худалдааг хөгжүүлэх шаардлагатай байсан. Ерөнхийдөө онлайнаар худалдаа хийж буй худалдан авагчдын дийлэнхи нь буюу 90 гаруй хувь нь эмэгтэйчүүд байдаг. Гэртээ хүүхдээ хараад суудаг, аль эсвэл цаг зав муутай бүсгүйчүүдийн хэрэгцээ шаардлагад нийцэх олон үйлчилгээг манай сайтын хамт олон үзүүлэх болно.
Mmarket.mn сайтын үйл ажиллагааны хувьд тодорхой танилцуулахгүй юу?
Манайх сайтаа хувцас, гоо сайхан, хүүхдийн бараа бүтээгдэхүүн, гэр ахуй, электрон бараа, хүнс, ном, бичиг хэрэг, спорт гэсэн есөн төрлөөр төрөлжүүлсэн. Бараа бүтээгдэхүүний хувьд импортын болон монголд үйлдвэрлэдэг 50 гаруй хувь хүн, байгууллагуудтай гэрээ байгуулан хамтран ажиллаж байгаа.
Онлайнаар худалдан авалт хийх, тэр дундаа Mmarket.mn-г сонгохын давуу тал юу вэ?
Цаг зав хэмнэхээс гадна, манай сайтын хувьд бүгдийг нэг дороос авах боломжийг бүрдүүлж өгснөөр давуу талтай. Дээр дурьдсан есөн нэр төрлийн бүтээгдэхүүнийг нэг дороос худалдан авах боломжгүй. Харин Mmarket.mn-ээс өөрт таалагдсан бараа бүтээгдэхүүнээ бүгдийг нэг дороос худалдан аваад гэртээ хүргүүлэх боломжтой юм. Ямар нэгэн эрсдэлгүй, баталгаатай гэдгийг дуулгамаар байна. Мөн бараа бүтээгдэхүүний үнийн хувьд хамтран ажиллаж буй хувь хүн, байгууллагын худалдаалж байгаатай яг адил болон зарим тохиолдолд манай сайтад хямд байх нь бий.
Сайтын цаашдын үйл ажиллагаа, зорилгын хувьд?
Мэдээж монголд байгаа бүхий л нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг оруулж ирж, өргөн сайтынхаа үйл ажиллагааг улам өргөжүүлэх зорилготой байна. Хамгийн гол нь худалдан авагчдад хэдийнээ танигдсан, ямар нэгэн эрсдэлгүй, баталгаатай зүйлсийг худалдаалах юм. Мөн худалдаалагдаж буй дэлгүүрээс нь хямд байлгахыг эрмэлзэж, маш өргөн сонголттой, бүхий л зүйлийг багтаасан тийм л сайт болгохын төлөө ажиллаж байна.










