Туушинчууд нэг өдрийн цалингаа хандив болгон ”Элэг нэгт Монголчууд сан”-д өргөн барилаа 32 минутын өмнө

Улс хоорондын тээврийн зохион байгуулагч Туушин ХХК нь байгуулагдсан цагааас эхлэн Нийгэмдээ, Нийслэлчүүддээ тэдний сайн сайханд зориулсан олон сайхан арга хэмжээ зохион байгуулж хандив тусламж дэмжлэг үзүүлэн хувийн хэвшлийхнийг манлайлан сайн үйлсийг дэлгэрүүлсээр ирсэн билээ. Өнөөдөр Туушинчууд хамт олноо уриалан нэг өдрийн цалингаа Элэгний хорт хавдартаа хүмүүсийн эмчилгээнд хандивлахаар цуглуулжээ. 


 Энэ удаа,  Монгол улсад тэр тусмаа Эрүүл мэндийн салбарт үнэхээр тулгамдаж байгаа том асуудал бол Монголчуудын дунд Элэгний өвчлөл, Элэгний хорт хавдараар өвчилж байгаа болон нас барагсдын тоо жилээс жилд нэмэгдэж байгаа үнэхээр үндэсний хэмжээнд аюул заналхийлэл болж байна. Манай компанийн нилээдгүй ажилчид энэ аюултай өвчнөөр өөрсдийн дотны хүмүүсээ алдаж байсанд гүнээ харамсаж байдаг. 




Эрдэмт хүмүүст шинэ амьдрал бэлэглэх зорилгоор Хавдар судлалын эмнэлгийн мэс заслын их эмч, тасгийн эрхлэгч Чинбүрэн, С1 тв ийн Цензургүй яриа нэвтрүүлгийн хөтлөгч, сэтгүүлч Мөнхбаясгалан, МУГЖ Ариунаа  нарын хүмүүсийн үүсгэл санаачлагаар бий болсон "Элэг Нэгт Монголчууд Сан" ТББ байгууллагын хамт олонд хандиваа гардуулан өглөө.



 Энэхүү сайн үйлсийн ажил богино хугацаанд хэрэгжиж, элэгний хорт хавдараар өвчлөн шаналж байгаа олон хүмүүсд шинэ амьдрал бэлэглэх үүднээс Монголын нийт аж ахуйн нэгж, байгууллагууд, ард түмэнд энэхүү сан-д нэгдэж өөрсдийн хандив тусламжаа өгөхийг үндэсний тэгүүлэгч компани Туушин уриалж байна. 

Туушин компани өмнө нь нийгэмд чиглэсэн олон арга хэмжээ авч байсан. Нийслэл УБ хотод Үндэсний цэцэрлэг хүрээлэн байгуулах тухай яригдаж, дэмжлэг туслалцаа хүсэж байх тэр үед тодорхой хэмжээний хандив туслалцаа үзүүлж, компанийн нийт ажилчид анхны мод тарих арга хэмжээнд гар бие оролцож байсан. Одоо эргээд харахад, Хүүхэд, Залуучууд, Настай хүмүүсийн очиж, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөдөг үнэхээр сайхан бүтээн байгуулалт болсонд бид баярлаж бахархаж явдаг

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.