Дуучин Miley Cyrus Kylie Jenner-г дуурайсан уу?
Этгээд сонин ааш авир, хувцаслалтаараа олныг гайхуулдаг дуучин, жүжигчин Miley Cyrus энэ удаад загвар өмсөгч Kylie Kristen Jenner-н үсний засалт, өнгө, өмссөн даашинз, хүзүүний зүүлт зэргийг тэр чигээр нь дуурайжээ.
Өдгөө 22 настай дуучин бүсгүй 2014 оны Billboard Music Awards-д оролцохдоо Kylie Jenner-тэй яг адилхан болсон зургаа өөрийн цахим хуудаснаа оруулсан аж. Түүгээр ч барахгүй өөрийгөө “Би бол Miley Jenner” гэж нэрлээд байгаа юм. Miley Jenner болж өөрчлөгдөөд байгаа дуучин Miley Cyrus-н энэ байдал Kylie-аар тохуургаж байгаа хэрэг үү? Аль эсвэл түүний ээлжит нэг дэггүйтэл үү? 
Энэ нь анх удаа түүнийг хуулбарласан хэрэг ч биш юм. Өмнө нь Kiley Jenner-н хувцаслалт, үс засалт, фото зургийн позийг хүртэл дуурайсан нь папарацид өртөж байжээ. Тэдний уруулаа цорвойлгон авахуулсан сельфи зургууд шуугиан тариад байгаа юм. Өдгөө 18 настай загвар өмсөгч дуучин Kylie Kristen Jenner-г реалити шоуны од Ким Кардашианы эх нэгтэй дүү гэдгээр нь илүү сайн мэдэх билээ.



Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







