Номын хуудас дарагч бүтээжээ

Бүсгүйчүүдээ амтархан уншдаг номын чинь хуудас үрчийгээд эсвэл хэн нэгний болгоомжгүй үйлдлээр норох үе гардаг уу? Тэгвэл энэ бүхэн асуудал биш боллоо.



Хамгийн энгийн хэрнээ маш их хэрэг болдог зүйлс байдаг. Тэгвэл ном унших дуртай хүн бүрт зориулсан нэгэн энгийн хэрнээ хэрэгтэй бүтээгдэхүүнийг бүтээжээ. Та номоо уншиж, хуудсаа эргүүлэх бүрт гараараа барьж унших шаардлагатай болдог. Номоо тавиад эргээд авахад таны уншиж байсан хуудас эргэчихсэн байдаг шүү дээ. Тэгвэл яг энэ үед танд хэрэг болох тунгалаг өнгийн хуванцраар хийсэн номын хуудас шиг хэлбэртэй, хуудас дарагчийг худалдаанд гаргасан байна. Та үүнийг хуудсаа эргүүлээд дээр нь тавихад заавал гараараа дарах шаардлагагүй болох юм.


Үнийн хувьд 58 ам.доллар аж.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.