Хоолойны ангина бөөр зүрхийг өвчлүүлдэг

Та хоолойны ангинатай юу, өвчний тухай хэр их мэдэх вэ? Гүйлсэн булчирхайн үрэвсэл буюу бид бүхний ангина гэж нэрлэдэг энэ өвчин нь хүний биед халдварын үүсгэгч орсноор бий болдог. Ангины дотоод эх үүсвэр нь цоорсон шүд, өвчтэй буйл, архаг ханиад зэрэг байдаг бөгөөд ийм голомтод байгаа бактерууд нь “шинэ газар нүүж очвол” гүйлсэн булчирхайн үрэвсэл үүсдэг байна. Уг өвчин даамжирвал түүний нян үүсгэгч нь бөөр, зүрхэнд нөлөөлөх ба хамгийн уршигтай нь хоолойны өвчин эдгэрсэн ч бие организмыг бүхэлд нь сулруулдаг аж. Тухайлбал, хоолны дуршил буурах, ажилд дургүй болох, хэвтмээр санагдах зэрэг амьдрах эрч хүчийг бууруулдаг байна. 

Эмэгтэйчүүдийн хувьд сарын тэмдгийн мөчлөг алдагдахад хүргэдэг
Өвчний оргил үед биеийн хэм 39-40 хэм хүртэл халуурах ба энэ үед дархлааны болон бамбайн системийн үйл ажиллагаа доголдоно. Үр дүнд нь сарын тэмдгийн мөчлөг алдагдах, тогтворгүй болох зэргээр ажиглагдах юм. Сарын тэмдэг товлосон хугацаанаасаа хэдэн сарын дараа ирэхэд эмэгтэйчүүд үүнийг хоолойны өвчинтэй холбож ойлгохгүй нь мэдээж. Тэгээд л оношоо тогтоолгох гэж эмнэлгээр гүйдэг. Ихэвчлэн өөр нэгэн эмгэг илрэх юм уу аль эсвэл юу ч илрэхгүй байх тохиолдол бий. 
Ямар арга хэмжээ авбал үр дүнтэй вэ?

-Хоолойны өвчний үед өндөр хэмээр халуурвал халуун бууруулах эм заавал уух шаардлагатай
-Монголчууд гол төлөв аспирин болон анальгин халуун бууруулахад хэрэглэдэг
-Анальгиныг бусад эд эрхтэнд уршигтай гэж үзэн Европт хэрэглэхийг аль эрт хориглосон
-Аспириныг зөвхөн хоолны дараа их хэмжээний шингэнээр даруулан ууж хэрэглэнэ. Учир нь аспирин нь ходоодны салстанд хүчтэй цочрол өгдөг байна
-Халууныг парацетамол эсвэл пенталгин зэрэг хор багатай эмээр бууруулах хэрэгтэй
-Хоолоын өвдөж эхлэх үеэс витамины комплекс хэрэглээрэй
-Витамины комплекс нь бүгдэд тохиромжтой бөгөөд дархлааны системийг бэхжүүлдэг тул хүндрэл гарах магадлал багасдаг
-Хоолойны өвчний дараа бие организм хэвийн хэмжээнд ортол цаг хугацаа шаардагдана. Сарын тэмдгийн мөчлөг нь тогтворжоогүй охид бүсгүйчүүд үүнийг мэдэлгүй элдэв эм тан ууж сандрах хэрэггүйг анхаараарай.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.