Аз жаргалын өдрийг Монголдоо

Энэ өдрийг дэлхий нийтээрээ Аз жаргалын өдөр хэмээн тэмдэглэж байна. 2012 оны НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хуралдаанаар хүн гэдэг амьтан сайханд тэмүүлж, аз жаргалтай байхыг чиг мөрөөдлөө болгодог бодгаль учраас “Аз жаргалын өдөр” хэмээх баярын өдөртэй байх нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргажээ. Тйимээс жил бүрийн гуравдугаар сарын 20-ны өдрийг “Дэлхийн аз жаргалын өдөр” болгож, улс орнууд зохих хэмжээнд боловсрол ба гэгээрүүлэх хөтөлбөрийг ашиглан тэмдэглэж байх зөвлөмжийг өгсөн аж. 

Манай улсын хувьд хоёр дахь жилдээ “Аз жаргалын зам” ТББ-аас энэ “Дэлгэр сайхан монголдоо аз жаргалтай амьдарцгаая” уриан дор тэмдэглэж байгаа юм. Тус ТББ-аас энэ өдрийн хүрээнд иргэд цахим сүлжээгээр өөрт нь ирсэн аз жаргалын захидлын давалгааг талархан хүлээн авч, эерэг сэтгэгдэлтэйгээр бие биедээ цааш нь түгээхийн зэрэгцээ хорт зуршилгүй зөв өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлэхийг уриалж байна. ТББ-ын тэргүүн Д.Баясгалан хэлэхдээ “Манай орны хувьд стресс ихтэйгээс гадна аливаа зүйлийг сөрөг өнцгөөс нь хардаг хүн цөөнгүй байдаг. Аз жаргалыг зөвхөн өөрөө бүтээдэг тул сэтгэлгээг эерэг болгож өөрчлөх хэрэгтэй” гэв. 
Мөн дэлхийн аз жаргалтай улс орны жагсаалтыг Бутан Улс тэргүүлдэг бөгөөд Монгол Улс 215 орноос 146-д орсон байна. 


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.