Мэдээллийн хөтөч Dorgio.mn сайт 120,000 дэмжигчтэй боллоо

Мэдээллийн хөтөч уриан дор үйл ажиллагаагаа явуулдаг DORGIO.MN сайт нь дэлхийн хамгийн том олон нийтийн сүлжээ сайт Facebook сайтад 120,000 дэмжигчтэй Монголын хамгийн анхны мэдээллийн сайт боллоо.

Монголдоо хамгийн их дэмжигчтэй DORGIO.MN сайт мөн сайтуудын зэрэглэл буюу ранкийг тодорхойлогч alexa.com сайтад мөн амжилтаа бататган Монголын сайтуудаас эхний 4 дүгээр байрт бичигдэж байна. Орчин цагт интернэт мэдээллийн хурд асар их хөгжиж байгаа бөгөөд шинэ, шуурхай, соргог мэдээлэл хүргэхийн тулд бид хөтөч сайтын үүргээр олон төрлийн мэдээллийг нийт хэрэглэгчиддээ цаг алдалгүй хүргэн улам илүү чармайн ажиллаж, амжилтаа улам бататган тэргүүлэгчийн байр сууриа хадгалан явна гэдгээ амлалаа. Тиймээс тус сайтын хамт олны зүгээс нийт хэрэглэгчиддээ талархаж буйгаа илэрхийлж байна.

Мэдээлэл бүхэн өөр өөрийн өнгөтэй байдаг шиг олон төрлийн шинэ соргог мэдээллийг нийт интэрнет хэрэглэгчиддээ DORGIO.MN сайтын хамт олон илүү түргэн шуурхай түгээдэг билээ. Түүнчлэн  DORGIO.MN сайт нь Худалдаа аж үйлдвэрийн танхимаас зарласан топ-150 аж ахуйн нэгж, байгууллагуудын хөтөчөөр ажиллаж байгаа юм. Хөтөчийн үүргээр мөн Монголын шилдэг сайтуудтай нягт харилцан ажиллаж, харилцан мэдээлэл солилцдог аж. Энэ дашрамд мөн тэднийг дэмжигч, хамтран ажилладаг вэб сайтын нийт хамт олондоо талархаж байгаагаа илэрхийллээ.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.