Хумс будах шинэ санаанууд
Эмэгтэй хүний цэвэр цэмцгэр, гоо сайхныг илтгэх хамгийн чухал зүйл бол хумс байдаг. Бүсгүйчүүд та бүхэн минь шинэ долоо хоногийг нүд унам сайхан хумстай угтмаар байна.уу? Тэгвэл сүүлийн үед трэнд болж буй маттетай хумсны будаг сонгохыг зөвлөе.

Мөн хумсаа гоё сайхнаас гадна эрүүл байлгах арчилгааны аргуудаа бүү мартаарай. Хумс өнгөө алдаж, гэмтэх нь танд витамин дутсаных байдаг тул хоол тэжээлээс гадна нэмэлт витаминаас нөхөн аваарай. Бүсгүй таны хумс хугарамтгай, нимгэн бол хумсандаа нимбэгний шүүс дусааж, шингээх арга байдаг. Мөн энэ нь хумсны будганд өнгөө алдсан хумсыг сэргээж өгдөг.

Таны хумсыг хатууруулах өдөр тутмын тос
4-5 гармм өтгөн зөгийн балыг баг зэрэг усанд хийж гал дээр тавина. Дээрээс нь өндөгний шар хийж хутгаад чангаанзны тос нэмнэ. Улмаар таны бэлдмэл цөцгий мэт өтгөн цагаан болно. Варены шилэнд хийж хөргөснөөр орой бүр унтахынхаа өмнө хумсандаа түрхэнэ. Үр нөлөөг нь хүчтэй болгохын тулд даавуун бээлий өмсөөрэй.
Хэрвээ та хумсандаа зориулж ямар нэгэн хольц бэлгэх цаг завгүй бол зүгээр л ургамлын тос, оливын тос, загасны тосонд 10-15 минут дүрэхэд хангалттай. Эцэст нь зөвлөхөд хумсаа будахдаа заавал суурь хэрэглэж заншаарай.


Ингээд бүсгүйчүүдээ өдөр бүр өнгөлөг, содон хумсны будалтаараа онцгойроорой. Доорх хумсны будалтаас шинэ санаа олно гэж найдаж байна.









Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







