Японы хөгжимчин Юүки Шимадагийн үнэгүй тоглолт Монголд
Японы шилдэг даралтат хөгжимчин Юүки Шимада буюу Поппи Монголд үнэгүй үзүүлэх тоглолт хийх гэж байна. “Тотал мюзик” хөгжмийн дэлгүүрээс Монголын хүүхэд залуусын хөгмжийн боловсролд анхаарал тавьж, Япон улсаас мэргэжлийн хөгжимчин урьж тоглуулахаар болсон нь энэ аж. Тоглолт өнөөдөр 10-13 болон 15- 18 цагийн хооронд Улсын их дэлгүүрийн 5 давхарт “Yamaha show room”-д болох юм. Харин маргааш 13 -15 цагийн хооронд Улаанбаатар их дэлгүүрт тоглох ажээ. Түүнчлэн 15- 18 цагийн хооронд Монголын залуучуудын холбоонд тус тус тоглох юм байна.

Энэхүү хөтөлбөрийн гол зорилго нь хүүхэд залуучуудын хөгжмийн боловсорлыг дээшлүүлэх юм. Хөгжим нь хүүхдийн бие бялдар ба оюуны, сэтгэл зүйн тэнцвэртэй хөгжилд ихээхэн нөлөөлдөг болохыг баталсан судалгаа олон байдаг. Хөгжмийг өөрийн биеэр мэдэрч, хөгжимтэй холбогдох арга хэмжээнд оролцох, хөгжмийн тоглолт үзэх, ялангуяа сонгодог урлаг үзэх нь хүүхдийн сэтгэл зүй болон оюун санаанд маш эерэгээр нөлөөлдөг. Тиймээс ээжүүдээ өнөөдөр болох хөтөлбөрийг хүүхэддээ үзүүлж, хөгжмийн гайхамшгийг мэдрүүлээрэй. Уг хөтөлбөр нь үнэ төлбөргүй учраас мөнгөнд санаа зоволтгүй.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.