Хаврын гоёлоо сонжоорой
Цаг агаар дулаарч байна бүсгүйчүүдээ! Өвлийн зузаан загвар муутайхан хувцаснаасаа салж, хотын гудамжаар өнгөлөг, хээнцэр бүхнийг шингээсэн өөртөө итгэлтэй загварлаг хувцаслан алхаарай.
Хувцас загварын чиг хандлага үргэлж хувьсан өөрчлөгдөж байдаг ч өмнөх он жилүүдийн загвар эргэн ирдэг. Тэгвэл энэ хаврын чиг хандлага 1970-аад оны эхэн үеийн өнгө аястай байх нь ээ.

“Мода эргэдэг” ч үргэлж улам шинэлэг, загварлаг, болсон байдгийг бүсгүйчүүд бид сайн мэднэ. Материалын хувьд хавар намрын улиралд үргэлж зохицох илгэн материал давамгайлж, джинс ч мөн хоцорсонгүй. Өнгөний хувьд энэ хавар цайвар ногоон, хүрэн улаан, хөх өнгөнүүд зонхилж байна. Мөн жижиг цэцгэн хээ моданаас гарч, том хээг санал болгож байгаа юм байна.
Зуны хувьд хэзээ ч үл хуучрам цагаан өнгө трэнд болох төлөвтэй байгаа бөгөөд сул, урт даашинзнуудыг онцолсон аж. Ингээд 2015 оны хавар, зуны загвар, чиг хандлагыг сонжоорой.








Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







