Өглөөний хялбар зоог Омлет
Эзэгтэй нараа шинэхэн өглөө ямар зоог бэлтгэхээ шийдсэн
үү? Цаг зав бага зарцуулах, хөнгөн хоол зууш идэхийг хүсч байгаа гэж бодож
байна. Тэгвэл энэ удаад хөнгөн бөгөөд тэжээллэг, хамгийн хурдан бэлэн болох өглөөний зоог омлетыг санал болгоё. Омлет
хийхэд ямар нэгэн материалд баригдахгүй ба өөрийн дуртай хүнсний ногоо, мах
махан бүтээгдэхүүн хольж болно.
Орц: Ургамлын тос, укроп, давс, хатуу сыр, сүү, өндөг

Алхам 1. Өндөг, сүү, хатуу сыр, бага зэрэг ногоо бэлтгэнэ
Алхам 2. Өндөгөө хагалан сүүтэйгээ холино. Давс нэмнэ

Алхам 3. Бага зэрэг сыр аваад том үрүүлээр үрнэ. Укроп юмуу ногоон сонгино жижиглэн хэрчинэ

Алхам 4. Хайруулын тавгандаа тосоо хийж халаагаад, өндгөө хийн 3-5 минут шарна

Алхам 5. Сырээ хийгээд 2-3 минут шарна

Алхам 6. Сырээ хайлангуут укропоо цацаад л бэлэн болно.

Мөн омлетондоо улаан лооль, өргөст хэмх, амтат чинжүү, зайдас, гахайн утсан мах, туна загас зэрэг хөргөгчиндөө байгаа ямар ч материал хийж болох юм. Ингээд хялбархан бэлэн болох, амтлаг өглөөний зоогоо гэр бүлийнхэндээ хийж өгөөрэй.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







