Хамгийн гоёмсог дотуур хувцаснууд
Эмэгтэй хүний хамгийн их анхаарлаа хандуулах ёстой зүйлсийн нэг бол дотуур хувцас. Нэг үеэ бодоход охид бүсгүйчүүд дотуур хувцсандаа ихээхэн анхаарч, өөрийн гоёмсог дотуур хувцасны коллекцийг үүсгэх болжээ. Зөв сонгож чадсан дотуур хувцас эмэгтэй хүний бие галбирыг сайхан харагдуулж, гуалиг, өөртөө итгэлтэй, тааламжтай сэтгэгдэл төрүүлдэг байна. Дотуур хувцас сонгоход хамгийн эхний шалгуур бол эрүүл мэндэд ямар нэгэн сөрөг нөлөөгүй байх ёстой юм. Өнгө загвар, хийц бол хоёрдугаарт бодох асуудал. Иймээс бүсгүйчүүд та бүхэн дотуур хувцас сонгохдоо материалыг чухалчлаарай. Мэдээж дотуур хувцас тачаангуй байх ёстойг бодолцож, сонгоорой. Заримдаа эрс өөрчлөлт хийж, зоригтой сонголт хийхэд буруудах зүйлгүй. Ингээд америкийн алдарт “Victoria’s secret”-н хамгийн үнэтэй, хамгийн гоёмсог дотуур хувцаснуудыг сонирхуулая. Эдгээр нь хамгийн тансаг эрдэнэсээр чадварлаг уран дархчууд урлаж, үзэсгэлэнт сахиусан тэнгэрүүд амилуулсан юм.
Жизель Бундхан 2000 он. Тайландын 1300 гаруй эрдэнийн чулуу бүхий энэхүү дотуур хувцас нь 15 сая ам долларын үнэтэй бөгөөд “Victoria’s secret”-н бүх цаг үеийн хамгийн үнэтэй бүтээл юм.

Каролина Куркова 2002он.
Сарнайн хээт хөхөвч, бүсийг хийхэд 1150 ширхэг бадмаараг, 1600 ширхэг маргад
эрдэнийн чулуу оржээ. Мөн голын хэсэгт 60 каратын алмааз байрлуулсан ба
худалдах үнэ 10 сай ам доллар ажээ.
Хайди Клум 2003 он.
Энгийн дотуур хувцасны гадуур чимэг болгон өмссөн ч болдгоороо онцлогтой.
Нийтдээ 2800 ширхэг эрдэнийн чулуу орсон ба хийхэд 370 цагийн зарцуулжээ.
Тухайн үедээ дэлхийд хоёрдугаарт орох том алмааз болох 60 каратын алмаазыг
унжуурга болгон нэмсэн ба дотуур хувцасны үнэ нь 11 сая ам доллар аж.
Тайра Бэнкс 2004 он. Уран
дархчууд уг хувцасыг бүтээхийн тулд 275 цаг ажилласан бөгөөд 2900 ширхэг алмааз
болон 10 каратын цагаан алт орсон гэнэ. Мөн голын чимэглэл нь 70 каратын алмааз
бөгөөд хувцасны үнэ 10 сая ам доллар юм байна.
Жизель Бундхен 2005 он.
Энэхүү хөхөвчинд өөр ямар ч материал ороогүй буюу 100 хувь эрдэнийн чулуугаар
бүтээгдсэн ба үнэ нь 12 сая ам доллар юм.
Каролина Куркова 2006 он.
Өвлийн мөрөөдлийн диваажинг санагдуулам энэхүү дтуур хувцсыг 200 ширхэг
алмаазаар бүтээсэн ба 6,5 сая ам долларын үнэтэй.
Селита Ибэнкс 2007 он.
Далайн эрэг дээрх халуухан өдрийн гоёл болохуйц энэхүү гоёмсог дотуур хувцас
мөн л тэр чигтээ эрдэнийн чулуугаар бүтээгдсэн бөгөөд 4,5 сая ам долларын
үнэтэй аж.
Адриана Лима 2008 он. Энэ
өвөрмөц хөхөвчинд яг 3575 ширхэг хар алмааз орсон ба 100 каратын алмаазан
унжуургатай, үнэ нь 5 сая ам доллар ажээ.
Марисса Миллер 2009 он.
Хар торгон хөхөвчийг 2300 ширхэг алмааз эрдэнээр бүрж, 16 каратын зүрхэн
хэлбэртэй, алмаазан унжуурга хийсэн бөгөөд үнэ нь 3 сая ам доллар юм байна.
Адриана Лима 2010 он.
Цагаан алт, алмаазан чимэглэл бүхий хөхөвчийг урлахад 1500 цагийг зарцуулсан
бөгөөд 2 сая ам долларын үнэтэй аж.
Миранда Керр 2011 он. Хамгийн гоёмсог дотуур хувцас гэж хэлж болохуйц энэхүү дотуур хувцсанд нийт 3400 ширхэг үнэт чулуу, алмааз эрдэнэ зэрэг оржээ. Үнэ нь 2,5 сая ам доллар юм.

Алессандра Амбросио 2012 он. Ягаан болор, индранил, бадмаараг, ягаан алмааз, шар алмааз зэрэг нийтдээ 5200 ширхэг үнэт эрдэнэ орсон уг дотуур хувцас 2,5 сая ам долларын үнэтэй юм.








