”Miss World” 2018 тэмцээнд Филиппин улсыг төлөөлөн оролцож буй мисс
Сүүлийн жилүүдэд "Дэлхийн Мисс" тэмцээнд азийн орнууд амжилттай оролцох болсон билээ. Тэдгээр орнуудын нэг бол Филиппин улс юм. 2013 онд Меган Янг "Miss World" тэмцээний тэргүүн титмийг анх удаа эх орондоо авчирч байсан бол энэ жил Катарина Родригез хэмээх мисс бүсгүй оролцож байна. Түүнийг энэ жилийн хамгийн хүчтэй, топ өрсөлдөгчийн нэгээр нэрлэж байгаа бөгөөд энэ нь түүний туршлага, настай холбоотой байж болох юм. Ихэнх миссүүд 18- 22 настай байдаг бол тэрээр энэ жил 26 настай ажээ.
1992 оны 8 -р сарын 1 нд төрсөн, Филиппин - Америк гаралтай. 2014 онд "ASIA"S NEXT TOP MODEL" тэмцээнд оролцож алдартай болжээ. Үүний дараа 2017 онд "Miss Intercontinental" тэмцээнд 1 -р байр эзлэсэн бөгөөд эх орондоо зохиогдсон олон улсын тэмцээнд оролцох эрхийг тэр авч чадсан юм. Мөн тэрээр хөнгөн атлектикийн тамирчин гэдгээрээ онцлог нэгэн.
Одоогийн байдлаар дэлхийн топ - 30 миссийн нэгээр шалгараад байгаа түүний фото зургуудаас хүргэж байна.










Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.












