Удахгүй төрөх хүүхдийн нэр тодорчээ
Улс орон бүрт шинэ хүүхдэд нэр хайрлах ёс заншил гэж бий. Тэгвэл өнгөрсөн мягмар гаригт тун сонирхолтой үйл явдал болжээ. Их Британий хааны гэр бүл удахгүй бүл нэмнэ гэдгийг дэлхий даяар мэдсэн. Үүнтэй холбогдуулаад удахгүй төрөх хүүхдийн хүйс болоод хааны гэр бүл хэн гэдэг нэр өгөх талаар яриа хэдийнэ тархсан юм.

Баркинггемийн ордонд 24-ий өдөр корги үүлдрийн ноход уралджээ. Тэд бүгд хүүхдийн нэр бичсэн өмсгөлтэй байсан бөгөөд түрүүлсэн нохойны өмсгөл дээрх нэрийг хааны гэр бүлийн шинэ төрөх хүүхдэд хайрлаж магадгүй юм. Александра нэртэй өмсгөлтэй өхөөрдөм корги нохой тус уралдаанд түрүүлж нэг дүгээр байр эзэлсэн ба алтан цом хүртсэн байна. Александра гэх сонсголонтой нэрийг хааны гэр бүлийнхэн удахгүй төрөх хүүхэддээ өгнө гэдэг нь одоогоор тийм ч тодорхой бус байгаа ажээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.