Гэрийн нөхцөлд хийх хүйтэн ундаанууд

5Цаг агаар дулаарч, зуны халуун өдрүүд ойртсоор байна бүсгүйчүүдээ. Энэ үед оройн хоолны дараа гэр бүлийхнийгээ дайлах ямар нэг санаа олсон уу? Тэгвэл амттаны оронд ч гэр бүлийнхэндээ барьж болох хүйтэн шүүсний жорыг хүргэж байна.

Нэрс, гадил жимсний смути. Нэг ширхэг банана, 100 грамм нэрс, нэг стакан тараг юмуу хүйтэн сүүг блендерт хийж холиод л бэлэн болно.


Ногоон цайны лимонад. Дөрвөн стакан ногоон цай, гурван ширхэг нимбэг, хагас стакан гааны шинэхэн навч, хоёр стакан ус байхад хангалттай. Бэлгэх арга: Ногоон цайгаа саванд хийгээд дээрээс нь лимоны шүүсээ шахаад, гааны навч болон усаа нэмж хийнэ. Дараа нь хөргөгчинд тэс хүйтэн болтол нь хөргөөд, стаканд савлаж, гааны шинэхэн навчаараа чимэглэж өгнө.


Малинатай милк шэйк. 150 грамм малина, 250 мл сүү, 100 грамм зайрмаг, хоёр амны халбага элсэн чихэр хэрэгтэй. Бэлтгэх арга: Малинагаа савлаад дээрээс нь элсэн чихэр асгаж буцалтал нь халаана. Үүнийхээ дараа жимсээ хөргөж, блендерт хийгээд, дээр нь сүү, зайрмагаа нэмэн хөөсөртөл нь хутгана.


Апельсины ундаа буюу гэрийн фанта. Найман ширхэг апельсин /бидэнд хальс нь л хэрэг болно/, дөрвөн ширхэг лимон /шүүс болон доторх зөөлөн эд нь хэрэгтэй/, элсэн чихэр нэг килограмм, ус бэлтгэнэ. Хийх арга: Апельсины хальсаа усанд хийж буцалгаад, 24 цаг байлгана. Хальсаа гаргаж аваад, махны машинд хийнэ. Машиндсаны дараа гарч ирсэн шүүсийг мөн буцалгаад 24 цаг байлгана. Дараа нь, хальсны хэсгүүдийг авч хаяад, шүүсэн дээр нь нэг кг элсэн чихэр, лимоны шүүсээ нэмж өгнө. Болсон шүүсээ хийжүүлсэн устай найруулж уувал бүр ч янзтай байх болно шүү.


Хан боргоцойн лимонад. Нэг стакан хан боргоцойн шүүс, хоёр ширхэг лимон / шүүс нь байхад хангалттай/, хоёр ширхэг өндөгний цагаан, нэг стакан хийжүүлсэн ус, мөс бэлдэнэ. Бэлтгэх арга: Өндөгний цагаанаа саванд хийж лимоны шүүс, хан боргоцойн шүүстэйгээ хольж хөөсөртөл нь хутгана. Зөөлөн эдийг оруулахгүйн тулд хольцоо шүүлтүүрээр шүүж, өөр саванд хийнэ. Мөсөө жижиг хувааж, хийжүүлсэн усны хамт хольц дээрээ нэмээд, аягална.


 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.