Заен Малик хамтлагаа орхилоо
Охидын зүрхийг булааж, шинэ уран бүтээлээрээ Биллбоард чарт-д дээгүүрт явдаг хамтлаг яахын аргагүй хөвгүүдийн One direction буюу "Нэгэн зүг" хамтлаг билээ. Анх английн X Factor шоунд тус тусдаа оролцож байсан таван хөвгүүнийг нэг хамтлаг болгосон нь тэдний алдрын их замыг нээсэн билээ.

Саяхан өөрийн найз охиноо сүйт бүсгүй болно хэмээн танилцуулж олон охидын сэтгэлийг гонсойлгосон царайлаг дуучин Заен Малик хамтлагаа орхих шийдвэр гаргаснаа сонсогч, шүтэн бишрэгчдээ албан ёсоор мэдээллэсэн юм. Түүний хамтлагаа орхих болсон шалтгаан нь тэр сүүлийн үеэс амар тайван амьдрахыг хүсэх болсноос үүдэлтэй хэмээн тайлбарлажээ. Тэрээр хамтлагтаа байх үеийнхээ хамгийн сүүлийн тоглолтыг амжилттай хийсэн ба хамтлагийн гишүүн Харри Стайлс тайзан дээр дуулж байхдаа уйлж байсан. Учир нь дотны найз болоод гишүүн нь хамтлагаа орхих болсон явдал юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.