Хэт их турснаас болж гоо сайхнаа алдсан одод
Николь Ричи
Холливуудын жүжигчин, дуучин, телевизийн хөтлөгч Николь
Ричи нэг бус удаа анораксиа буюу хоолны дуршилгүй болгодог өвчнөөсөө болж
шаналж байгаа тухай ярьж байсан аж. 63 паунд жингээс 38 болтлоо турсан бүсгүй
өөрийн хөөрхөн төрхөө алдсан юм.

Анжелина Жоли
Кино урлагийн хамгийн сайхан хүүхэн гэж тодорхойлоход хол
зөрөхгүй жүжигчин бүсгүй мөн л хэт их турсан юм. Түүнд ээжийнх нь үхэл тун хүнд
туссан гэдэг. Нөхөр Бред Питт "би түүнийг юм идэхийг зөвлөсөн ч тэр
сонсохыг ч хүсэхгүй байгаа" хэмээн хэлжээ. 169 см өндөртэй хүн 40 кг байна
гэдэг үнэхээр тулгамдсан асуудал юм. Булш ухагч кинон дээрх сайхан бүсгүй биш
болсон.

Викториа Бекхэм
Магадгүй алдартай, халуухан хөлбөмбөгчний эхнэр байна
гэдэг амаргүй биз. Ийм шалтгаантай болоод ч тэр үү Викториа олон түмний нүдэн
дээр гундаж эхэлсэн юм. Тэр хэтэрхий их турж, Spice
Girls хамтлагийн
халуухан Викториа байхаа больсон юм. Олон удаагийн төрөлтийн дараа тэрээр
жингээ барьж чадсан нь гайхалтай ч хэт их жин хаясан нь эргээд Викториаг муухай
харагдуулсан.

Мери Кейт Олсен
2008 онд Мери Кейт Олсен олны өмнө гарч ирэхдээ хэт их
тураалд орчихсон байлаа. Ийм жинтэй байх нь түүний насанд аюултай гэж олон
хүмүүс үзсэн байна. Тэрээр эргээд хэвийн жиндээ орохын тулд эмчилгээ хийлгэсэн
бөгөөд энэ нь ч түүнд үр дүнгээ өгч чадсан.








