Охид хүчирхийллийн эсрэг тэмцлийн бүжиг хийнэ
НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2012 оноос эхлэн жил бүрийн аравдугаар сарын 11-нийг “Олон улсын охидын эрхийг хамгаалах” өдөр болгон тунхагласан. Энэ тэмдэглэлт өдөртэй холбогдуулан охидын эрхийг хамгаалах “ГҮНЖ” төв, Хөөрхөн зүрхнүүдийн аяны залуустай хамтран “ОХИД ХҮЧИРХИЙЛЛИЙН БАЙ БИШ!!!” кампанит ажлыг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 10-наас энэ оны гуравдугаар сарын 8-ныг хүртэл Канад сангийн санхүүгийн дэмжлэгтэйгээр өрнүүлж байна.
Ажлын хүрээнд охидын эрхийн тухай дууг бүтээж үүнд 4200 охин хүчирхийллийн эсрэг тэмцлийн бүжиг хийх аж.

“Би хүүхэлдэй биш” нэртэй охидын эрхийн дууг дуучин Маралжингоо, "Honeymoon" хамтлаг, rapper Gennie нар хамтран дуулжээ. Энэ тэмцлийн дуугаар дамжуулан охидыг хүчирхийллээс хамгаалах, хүчирхийллийн эсрэг тэмцэлд тэдний утга учиртай оролцоог нэмэгдүүлэх, хүчирхэгжүүлэхийг зорьжээ.

Аяыг Ганг, үгийг хүний эрхийн тэмцэгчид /Human Rights Activists/ хамтран зохиосон энэ бүтээл тун удахгүй үзэгчдийн хүртээл болно.
"Би хүүхэлдэй биш" дуу

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.