Биеэ хэрхэн зөв авч явах вэ?
Энэ орчлонд эмэгтэй хүн болж төрнө гэдэг
хосгүй их аз жаргал. Байгаль эхээс заяасан залуу нас, гоо үзэсгэлэнгээ
хадгалж, өөртөө итгэлтэй , сэтгэл хангалуун, өөдрөг алхахын тулд бүсгүй
минь та багагүй хичээх хэрэгтэй.
Биеэ хэрхэн зөв авч явах талаар энэ удаагийнхаа зөвлөгөөг хүргэе.
-
Толгойгоо эгц дээшээ аль болох чихний үзүүр мөрний шугамыг холбож байхаар явах.

- Эрүүгээ урагш тавьж хамраа өргөх хэрэггүй.
- Явах үедээ толгойгоо хаялгүй, газар уруу биш урагш харж явах
- Мөрөө бага зэрэг өргөн, арагш болгож, далаа хавчих маягтай явна
- Цээжээ урагш биш дээш нь өргөн, гэдсээ татаж, өгзгөө хэтэрхий хойш хаялгүй явах
- Хөлөө өвдгөөрөө үл мэдэх нугалан, гараараа элдэв хөдөлгөөн хийхгүй явах
- Алхахдаа болж өгвөл хөлөө газарт зөөлөн тавьж гишгэнэ.
- Бөгтийж явах нь юу нь сайхан байх вэ. Эрүүл мэндэд муугаас гадна чамайг хэн ч биш болгож харагдуулна. Тиймээс мөр арагшаа цээж урагшаа
- Ямар ч үед толгойгоо гудайлгаж доошоо харж болохгүй. Яагаад гэвэл нуруу чинь бөгтийж, чамайг хайш яаш харагдуулдаг. Толгойгоо өргөж явбал мөр чинь аяндаа тэгширнэ. Тиймээс явц дунд эрүү газартай праллель байх ёстой
- Хөлөө чирэх нь чамайг залхуу харагдуулаад зогсохгүй бүх амьдралд чинь саад болдог. Үүнээс гадна гутлаа чирж явах нь бөөн зовлон зүдгүүрт дарагдсан мэт харагдах ба хүн ойртохын аргагүй дур булаам биш санагдуулдаг. Иймд зөөлхөн хөнгөн алхаарай. Хөлөө чирэхгүй газраас аль болох хөндий яв. Гэхдээ хэт хичээвэл зорилго чинь талаар өнгөрнө.
- Хазганахгүй явахад хөлөө хооронд нь тэгш, том зайтай биш хөлийн тавхайны хэмжээнээс 1,5 дахин урт хэмжээгээр жигд алхах нь чухал.
- Хэрвээ чи дааж давшгүй ачаа үүрсэн мэт явдаг бол хэн ч чамайг анхаарахгүй. Мөн суухад энэ дүрэм хамаарна.
- Дасгал хийгээгүй бол үсэрч, ойх хөдөлгөөнөөр явж хэрэггүй. Муурын гэтэлт мэт тайван, зөөлөн явах хэрэгтэй.
- Ямарч зорилгогүй мэт явдаг хүн дэмий сэлгүйцэгч мэт харагддаг.
- Гараа савж явах нь алиа салбадайг санагдуулна. Тиймээс явах үедээ гараа савах шаардлагагүй
- Эрт дээр үеийн дорно дахины бүсгүйчүүд яагаад толгой дээрээ авч яваа юмаа тавьж явдаг гэж бодож байна. Учир нь толгой дээрх зүйлээ унагахгүйн тулд эгц шулуун явах хэрэгтэй болдог тул энэ нь маш сайхан дасгал болж өгдөг байна. Одоо үед толгой дээрээ ном тавьж энэ дасгалын хийж маш их үр дүнд хүрч байна.
- Хананд зөөлөн налж зогсоход биеийн бүх хэсгээр хананд шүргэж байвал зөв зогсож байна гэсэн үг. Мэдээж бүсэлхий хавиар зай гаргах бөгөөд таван см-с илүү зайтай бол өгзгөө хойш нь авч явдгийг гэрчилнэ.
- Нуруугаараа хэвтэж, гараа биеийн дагуу байрлуулна. Толгой, хүзүү, мөрөө алгуур өргөж хэсэг байлгаад аажим буулгана.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







