Эмэгтэйчүүдийн эрх зөрчигдсөөр байна

29 настай Сомаех Мехри болон түүний 3 настай охин хүчирхийллийн бай болжээ. Тэд Ираны зүүн хэсэг болох Бам гэх хотод амьдардаг.


Иран, Сири зэрэг лалын шашинтай орнуудад эмэгтэй хүний нүүрийг хүчлээр түлэх үзэгдэл энгийн зүйл мэт болсон. Сомаех Мехрийн нөхөр Амир эхнэр болоод охиныхоо нүүр лүү хүчиж цацан гэмтээсэн байна.

Сомаех маш удаан хугацааны туршид нөхрийнхөө дарамтанд амьдарч байгаад нэг удаа нөхрөөсөө салах талаар асуужээ. Түүний нөхөр энэ асуултын хариуд юу ч хэлээгүй гэнэ.

Сомаех охин Ранатайгаа 2011 оны 6 дугаар сарын нэг орой унтаж байхад тэдний нүүр, гар болоод биеийн зарим хэсэг хүчилд түлэгдсэн ба Сомаех сохорч, Рана нэг нүдээ алдсан байна. Сомаехын аав тэднийг эмчлүүлэхийн тулд өөрийн байшингаа чадахаар үнэ хүргэж зарсан байна.

Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хүмүүст хүрсэн нь Сомаех түүний 3 настай Рана охин боловч Лалын шашинтай ихэнхи орнуудад эмэгтэй хүний эрх маш ихээр зөрчигдөж байдаг боловч эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах газар байдаггүйгээс өнөөдөр маш олон эмэгтэйчүүд хүчирхийллийн бай болж амьдарсаар байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.