Мадоннагийн шинэ зурганд фотошоп ашигласан уу?

Алдарт Версаче бренд 2015 оны намар хаврын шинэ коллекцоо танилцуулахад бэлэн болжээ. Шинэ гарах коллекцын сурталчилгаанд поп дуучин 56 настай Мадоннаг урьжээ. Түүний Версачегийн сурталчилгааны зураг цацагдсаны дараа Мадоннагийн зурганд фотошоп ашигласан гэх мэдээлэл давхар цацагдаж эхэлжээ. 

Зургийг хар цагаанаар авахаар урьдаас төлөлвлөсөн байсан бөгөөд Мерт Алас, Маркус Пиггот нар гэрэл зурагчнаар ажиллажээ. Фотошоп хэрэглэсэн гэх яриа гарсны дараа Версаче брендийн үндэслэгч хатагтай Донателла Версаче ярилцлага өгсөн аж. Тэрээр "56 настай дуучин бүсгүйтэй ажиллахад маш таатай байлаа. Бид түүний гар юм уу гэдэсний хэсэгт ямар ч зураг янзлалт оруулаагүй гэдгээ хэлмээр байна. Зураг авалтын багийнхан түүнийг яг байгаа чигээр нь жинхэнэ Мадоннаг л харуулахыг зорьсон" хэмээн ярьсан байна. Хатагтай Версаче нэмж хэлэхдээ"Мадонна зураг авалтын дараа Малавид шинээр нээгдэж буй хүүхдийн эмнэлэг рүү явсан" хэмээжээ. 






Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.