Монгол эмч нарын 49 дэхь гайхамшиг

Монгол эмч нар харь оронд өндөр үнэтэй хийгддэг Элэгний хагалгааг эх орондоо нутагшуулж, өдгөө 49 дэхь мэс заслаа амжилттай хийгээд байна. Улсын Нэгдүгээр төв эмнэлэгийн эмч сувилагч, ариутгагч техникчдийн нэгдсэн 50 гаруй хүнтэй баг саяхан 47 дахь хагалгаагаа амжилттай хийсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Тэгвэл 48 дахь хагалгаа 4 настай охинд аав нь донор болж амжилттай хийгдсэн ба Солонгосын АСАН эмнэлэгийн эмч нар ирж хамтран хийсэн байна. Мөн ЭХЭМҮТ-ийн эмч нарын баг хагалгааны дараах эмчилгээ асаргаанд хамтран ажиллаж байгаа юм байна. Дараагийн өдөр нь 49 дэхь хагалгаа шууд үргэлжилсэн бөгөөд нилээн хүндрэлтэй байсан 54 настай эрэгтэйд хагалгаа хийжээ. Нэг хагалгаа 15-30 цаг үргэлжилдэг ба эмч нарын багийнхан маань хоёр хагалгааг дараалан хийхэд маш их тэсвэр тэвчээр гарган нойр хоолоо умартан ажилласан байна. Хүний төлөө ариун үйлст, алтан гарт эмч сувилагчиддаа талархал өргөе.

Монгол хүн бүр Элэг бүтэн, эрүүл сайхан амьдрах болтугай.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.