Ухаалаг бяцхан шидтэн ”Hermione”

"Emma Charlotte Duerre Watson" 1990 оны 4-р сарын 15-нд төрсөн.  Британий жүжигчин, загвар өмсөгч тэрээр одоо дөнгөж 28 настай. Тэрээр Харри Поттер киноны цувралд “Hermione Granger”-н дүрийг бүтээсэн нь түүний хамгийн  анхны гол дүрийг бүтээсэн кино болж дэлхий даяар алдар нэрээ олсон юм.  Ватсон 2001 оноос 2011 оны хооронд Харри Поттерын кинонд найман удаа тоглож, дэлхий даяар нэр хүндтэй болж нийт 60 орчим сая долларын орлого олжээ. Кино шүүмжлэгчдээс бяцхан охин өндөр үнэлгээ авч байлаа. Түүний хэрсүү ухаалаг охины дүрийг бүтээсэн нь Emma үзэгчдийг өөртөө дурлуулсан юм.



Ватсон Харри Поттерын киноноос гадуур үргэлжлүүлэн ажиллаж байсан бөгөөд “Ballet Shoes” хэмээх кинонд  2007 онд тоглосон. Хамгийн сүүлд Harry Potter кинонд тоглосныхоо дараа тэрээр  Wallflower (2012), Bling Ring (2013) зэрэг кинонд тоглосон. 2017 онд тэрээр романтик уран зөгнөлт кино болох "Гоо үзэсгэлэн ба Араатан" кинонд тоглосныг манай уншигчид мэдэж байгаа. 


2011 оноос 2014 он хүртэл Ватсон киноны төслүүд дээр ажиллаж, боловсролоо үргэлжлүүлэн, Брауны Их Сургууль, Оксфорд Волкестерийн Коллежид суралцаж, Браунаас 2014 оны 5-р сард англи хэл дээр бакалавр зэрэгтэй төгссөн. 
Түүний загварын ажил Burberry болон Lancôme компаниудтай хамран амжилттай ажилласан.



Тэрбээр Английн кино театрын урлагийн академийн шагналыг хүртжээ. Тэр жилдээ НҮБ-ын Эмэгтэйчүүдийн сайн санааны элчин сайдаар томилогдож, НҮБ-ын эмэгтэйчүүдийн “HeForShe” кампанит ажилд дэмжлэг үзүүлж, жендэрийн тэгш байдлыг хангахыг эрэгтэйчүүдэд уриалж ажиллажээ. 

















Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.