Бүсгүй таныг цүнхээр тань шинжье
Эмэгтэй хүн бүрийн өдөр тутмын хэрэглээний нэгэн чухал хэсэг болох цүнх, түүнийг хэрхэн барьж яваа байдал нь тухайн эзнээ хэн болохыг бас илтгэдэг гэнэ шүү. Өөрийгөө болон, найз бүсгүйчүүдээ шинжээд үзээрэй, бүсгүйчүүд ээ.

Цүнхээ тохойндоо өлгөн, гараа бүсэлхий хавьдаа байрлуулсан байвал тэр бүсгүй эмх цэгцтэй, ухаалаг юм байна аа. Харин өөрийнх нь тухай таагүй зүйл ярихад эмзэглэдэг нэгэн аж. Тиймээс өөрийгөө ямар ч нөхцөлд аятайхан авч явах чадвартай эмэгтэй байх нь ээ.
Цүнхээ мөрөндөө углаад, цүнхнийхээ оосроос барьж явдаг эмэгтэй бол зоригтой, эрч хүчтэй бөгөөд аливаа бэрхшээлээс зайлсхийж чаддаг, ганцаардлаас их айдаг нэгэн гэнэ. Мөн яриа хөөрөөтэй, нийтэч бүсгүй.
Харин цүнхээ элгэндээ тэвэрч явдаг бүсгүй хүнд итгэдэггүй ч түүнийгээ нууж явдаг. Таны танил бүсгүй чинь гараа унжуулаад цүнхээ барьж явдаг бол тайван амгалан, юунд ч яарч тэвддэггүй эмэгтэй аж.
Цүнхээ мөрөндөө өлгөж, гараа хөдөлгөөнгүй явдаг бол ичимхий бүргийн шинж. Харин гараа хөнгөн хөдөлгөж явбал хөгжилтэй, өөрийгөө үнэлдэг, бусдын анхаарлыг татахыг хүсдэг байна.

Хэрэв цүнхнийхээ өнцөгөөс барьж явдаг бол цүнхээ хаана ч хамаагүй мартчихдаг талтай боловч өөртөө итгэлтэй, бусдын санаа бодлыг төдийлөн анхаарч үздэггүй.
Цүнхээ сугандаа хавчуулж явдаг бүсгүй бол дуугүй, бүрэг зантай нэгэн бөгөөд энэ нь түүнийг төлөв даруу, сэтгэлийн хөдөлгөөнөө барьж чаддаг хүн болохыг илэрхийлдэг байна.
Гоёмсог цүнх: Ийм цүнхний эзэн өөрийнхөө гадаад байдалд их анхаардаг, цэмцгэр хүүхнүүд байдаг. Тэд ажлаа хийж байхдаа ч багагүй цаг хугацааг элдэв яриа, бусад зүйлд зарцуулдаг байна.
Оосоргүй жижиг цүнх: Маш олон янзын хэлбэр дүрстэй, оосоргүй жижиг цүнхний хязгаарлагдмал байдал нь эзнийхээ баригдмал зан чанарыг илэрхийлдэг байна.

Том цүнх: Ийм цүнхэнд ажил хэрэгч, өргөн мэдлэгтэй, авьяаслаг бүсгүйчүүд дуртай байдаг. Зөв хэлбэрийн төв цүнхийг мөн л ажил хэрэгч эмэгтэйчүүд барьдаг. Гэхдээ тэд ажил төрлөө зугаа цэнгэлтэй хослуулж чаддаг хүмүүс ажээ. Бас даруухан, аятайхан хувцасладаг байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.