Та хэр сайн ээж вэ?
Амьнаас амь гардаг гайхалтай зохилдолгоо ганцхан эм хүйстэнд л заяасан байдаг шүү дээ. Үрийн хувьд ээжээс өөр эрхэм нандин зүйл үгүй. Үрээ тэвэрсэн эх, эхийнхээ энгэрт эрхэлсэн үр хоёроос илүү жаргалтай зүйл хорвоод байхгүй ээ хэмээдэг. Тэгвэл хатагтай минь, та хэр сайн ээж вэ? Сайн ээж байхын тулд яах ёстойг мэддэг үү?

1. Хүүхдүүдээ үргэлж дэмжиж байгаарай. Харин хэзээ ч тэдний сонирхол, дуртай зүйлийг нь шоолж болохгүй. Та хүүхдүүдийнхээ амьдралын өмнөөс хангалттай шийдвэр гаргаж байгаа. Жишээ нь хэзээ унтах, хэзээ хооллох, ямар сургуульд явах зэрэг. Харин үүнийгээ хэтрүүлж болохгүй. Таны хүүхэд рок, хип хопын аль нэгийг сонсож, этгээд янзаар хувцаслаж болно. Үүнд нь хэт оролцох хэрэггүй. Мөн тэдний шийдвэр сонголтыг үргэлж хүндэтгэж байгаарай. Учир нь тэд бие даасан хүмүүс.
2. Тэвчээртэй бай. Ээж байх заримдаа амаргүй. Хүүхэд тань буруу зүйл хийхэд уурлаж хашхичихгүй байхыг хичээж, үргэлж шалтгааныг нь тайвнаар тайлбарлаж байгаарай.

3. Хүүхдийнхээ сонирхолыг сонирхож байх хэрэгтэй. Хэрэв хүүхэд тань хөгжимд дуртай бол та гитар авч өгөн хэрхэн тоглохыг нь ажаарай. Мөн дуртай дууг нь асууж, яагаад таалагддаг талаар ярилцан, сонирхдог зүйлд нь анхаарлаа хандуулж байхад буруутахгүй ээ.
4. Мөнгөний тал дээр уян хандаарай. Дуртай зүйлийг нь бүгдийг нь авч өгч чадахгүй ч гэлээ өгөөмөр байх хэрэгтэй шүү.

5. Сайн сонсогч бай. Бүхий л амьдралын турш сурган хүмүүжүүлэгч байхын хажуугаар хүүхдийнхээ хамгийн сайн найз нь болоорой. Ямар нэгэн зүйл болоход үргэлж ээждээ хэлж ярьдаг байх боломжийг нь олго. Яриаг нь анхааралтай сонсож, ойлгож, нөхөрсөг зөвлөгөө өгч бай. Тэгвэл таны хүүхэд ямар ч асуудал тулгарсан дотроо хадгалж зовохгүй болно.
6. Заримдаа өөрийнхөө буруу үйлдлийг хүлээн зөвшөөрч бай. Үргэлж ээжийн зөв байдаг ч заримдаа өөрийн буруу үйлдэлдээ уучлал гуйж бай. Энэ бол маш том хүмүүжлийн ач холбогдолтой үлгэр дууриал юм.

7. Хүүхдээ бүхнээс илүү хайрла. Сайн ээж байх талаар зөндөө зүйл ярьж болно. Хүүхэддээ хайргүй ээж гэж үгүй. Гэхдээ хамгийн чухал нь хүүхдээ зүрх сэтгэлээсээ хайрлаж буйгаа түүндээ мэдрүүлж байгаарай.
8. Хүүхдээ бусдаас илүү, онцгой мэт мэдрүүлж бай. Ямар нэг зөв зүйл хийхэд нь үргэлж тэвэрч, үнсэж хамгийн сайхан үгсээр магтаж байгаарай. Ирээдүйд тэдний өөртөө итгэх итгэл, өөрийгөө онцгой гэж мэдрэх итгэл үнэмшлийг бий болгож буй хэрэг юм шүү.

Эх сурвалж: babyzone.mn
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.