Нойргүйтэл юунаас үүсдэг вэ? Түүнээс хэрхэн сэргийлэх вэ?
Бүсгүйчүүдээ шөнөдөө унтаж чадахгүй, нойр тань хулжиж хаврын ядаргаанд ороод байна уу? Тэгвэл нойргүйдэл юунаас үүсдэг, түүнээс хэрхэн сэргийлэх талаар зөвөлгөө өгч байна.

Хүнд нойргүйдэх олон шалтгаан байдаг.
1. Хөдөлгөөний хомсдол: Суугаа ажил эрхэлдэг хүмүүсийн хувьд хөдөлгөөний хомсдолд орж, унтаж чадахгүйд хүрдэг. Эсвэл унтахын өмнө мах, өөх тос зэрэг хүнд чанарын хоол ихээр иэдж хөдөлгөөнгүй шууд хэвтсэн үед нойр хүрдэггүй.Сэтгэл хямрал: Ахуй амьдралд тохиолдсон таагүй үйл явдлаас үүдэлтэй байх боловч ямар ч шалтгаангүйгээр сэтгэлээр унаж, сэтгэл хямрах үе байдаг. Тодорхой шалтгаангүйгээр сэтгэл хямарч, нойргүйтэх нь хий айдас, мөрдөлт, хардалтыг дагуулдаг. Тэр бүү хэл амиа хорлоход ч нөлөөлдөг эмгэг юм.
2. Кофе, ундааны хэт хэрэглээ: Унтахын өмне өтгөн кофе, цай болон согтууруулах ундаа хэрэглэвэл төв мэдрэлийн системийг сэргээж нойргүйтдэг.
3. Хөгшрөлт: 60 нас гарсан хүмүүс бага зэрэг нойргүйхтэх нь бие организмд эмгэг өөрчлөлт ажиглагдаагүй бол хэвийн үзэгдэл гэж үзэж болно.
4. Жирэмслэлт: Эмэгтэйчүүдийн жирэмслэлтийн үед ялангуяа сүүлийн саруудад хөнгөн нойргүйтэл ажиглагддаг. Энэ нь хүүхдийн огцом хөдөлгөөнөөс юм уу, эхийн давсаг суларсан, төрөлтийн таагүй төсөөлөл зэргээс үүсдэг.
5. Зүрх судас, уушгины өвчин: Шөнөөр хөхүүлэн ханиаж, дотор бачуурч, амьсгал давхцсанаас нойргүйтэх нь зүрх судасны болон уушги, амьсгалын замын өвчинтэй холбоотой. Энэ нь 40 нас хүрээгүй хүний хувьд багтраа, 40 нас гарсан хүний хувьд зүрх судасны өвчний шинж тэмдэг байх магадлалтай юм.
НОЙРГҮЙДЛЭЭС ХАМГААЛЬЯ ГЭВЭЛ

- Өдрийн туршид хөдөлгөөний дэглэмийг баримталж унтахаас 1 цагийн өмнө эрүүл агаарт алхах. Ажилдаа ирж очихдоо явган алхвал сайн.
- Унтахаас дор хаяж гурван цагийн өмнө оройн хоолоо идэж, унтахын өмнө халуун сүү, жаахан виски уух.
- Унтахынөмнөшингэний хэрэглээг зөв зохицуулах.
- Унтахын өмнө бүлээн устай ваннд орох. Харин унтахын өмнө шүршүүрт зогсвол нойр сэргэдэг.
- Хөнгөн хэлбэрийн болон шалтгаангүйгээр үүссэн сэтгэлийн хямралыг эмийн болон сэтгэл засах эмчилгээгээр эдгээж болно. Харин хүнд хэлбэрт орсонтохиолдолдхэвтүүлэн эмчлэх хэрэгтэй.
- Жирэмсэн үед аль болох тайван байж бүхнийг еедрөгөер төсөөлж байвал сайн. Унтахын өмнө шингэн зүйл ёага ууж, нойр сэргэсэн тохиолдолд босч явах зэргээр өөр зүйлд анхаарлаа хандуулсны дараа унтах хэрэгтэй.
- Багтраа өвчний үед зохих эмийн эмчилгээг эмчийн зааврын дагуу хэрэглэх хэрэгтэй. Зүрхний өвчийн шинж тэмдэг ажиглагдвал эмчид үзүүл.
- Кокейн агуулсан кофены нэг өдрийн дундаж хэрэглээ 5 цайны халбага гэж үздэг. Зөв хэрэглээг хэрэглэхийн тулд кофены оронд цай, ургамлын ханд, жүүс зэргийг өргөн хэрэглэ. Оройн хоолны дараа кофе, өтгөн цай, кола уухаас татгалз.
- Нойргүйдлийн эсрэг эмийг дур мэдэн ууж болохгүй. Нойргүйдлийн эсрэг эмнүүд нь тархины үйл ажиллагааг дарангуйлж, хиймэл нойрсолты гүүсгэдэг ба дараа нь хэвийн нойр хүрэхэд хүндрэлтэй байдаг тул нэг их хэрэглэхгүй байвал сайн.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.