Хоолны ширээг тань чимэглэлцье

Эзэгтэй та амралтынхаа өдрөөр гэр бүлийнхнийгээ ямар хоолоор дайлахаар зэхэж байна вэ? Тэгвэл таны сонголт сэтгэлээ шингээж хийсэн өндөгтэй Зраз байвал ямар вэ? Хайртай хүмүүсийн тань сэтгэлд нийцэх нэгэн сайхан хоолны жорыг мэдээлэл болгон бэлтгэн орууллаа. Туршаад үзээрэй.

Орц: (Порц: 2)
1.    Өндөг – 4-5ш
2.    Татсан үхрийн мах – 250-300гр
3.    Ургамлын тос – 180-220гр
4.    Давс – ½ цайны халбага
5.    Сармис – 1.5 ш
6.    Сонгино – 1/3 ш
7.    Хар перц – ¼ цайны халбага

Эхлээд  өөхгүй үхрийн махыг (хонь, тахиан мах байж болно. Мөн зайдас байж болно) махны машинаар нарийн ширхэгтэй болтол сайтар машиндана.
Дараа нь давс, хар перц, үрж жижиглэн хэрчсэн сармис, сонгино эсвэл нунтаг сармис, сонгино, гоньд, орегано зэргээр махыг амтлах хэрэгтэй. Мах өөрөө шүүс багатай байвал багахан зэргийн шүүс нэмж болно шүү. Ингээд амтласны дараа 10-15 минут амраагаарай.

Энэ хооронд буцлаж буй давстай усанд өндгийг хийж мөн л 10-15 минут буцалгана. Үүнийхээ дараа өндгөө халуун уснаас гаргаж хүйтэн усанд сойгоод хальслаарай.
Мах, өндөг маань бэлэн болмогц, чанасан өндгөө амталсан маханд орооно. Гарын алгандаа махыг жигд нимгэн нялж байгаад голд нь өндгөө тавьж гараараа базаж өндгийг махаар бүрхэнэ.

Бөөрөнхий болсон махаа, хагалж миксэрдсэн өндгөн дотор өнхрүүлэн норгоно. Дараа нь хатаамал, хатсан талхны үйрмэгт өнхрүүлж ч болно. Энэ бол таны сонголт.
Ингээд ургамлын тосыг сайтар халаасны дараа өндөгтэй бөөрөнхий махыг тосонд хийж 10 минут орчим шарна. Мах бор шаргал өнгөтэй болох хүртэл нь шарах юм шүү.

Эсвэл шарах шүүгээг 200С хэмд халааж махыг 15 минут шарахад л хангалттай. Ингээд л хоол маань бэлэн боллоо.
Амтат хачир, салат, будаатай амтархан зооглоорой. Амралтын өдрийн гайхалтай зоог байна гэдэгт итгэлтэй байна.

Эх сурвалж: 1000jor.mn
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.