Хардалтаас ангижрахуй
Монголчууд бид бие биедээ дурлаж, улмаар гэрлэмэгц, бие биеэ өөрийн өмч гэж тооцдог базаахгvй зуршилтай. Өөр хэнийх ч биш, зөвхөн минийх л байх ёстой гэдэг бодол нь, өдөр тутам зvлгэж, арчилж, илж, бас гоёж байдаг гоёмсог шvvгээтэйгээ адилтгах хvсэлд хvргэдэг. Харамсалтай нь хайртай хань нь, гоёмсог шvvгээ биш болохоор, байрандаа байлгvй гарч явж, элдэв хvмvvстэй уулзаж, санал бодлоо хуваалцан, ажил хөдөлмөр хийж, хэн нэгэнтэй дотносож, элдэв зөрчилдөөнтэй асуудлуудыг vvсгэж орхидог. Vvний нэг нь хардалт юм… Хардалт нь айл гэрийн амар амгаланг эвдэж, улмаар гэр бүл салж сарнихад хүргэн, булбарай бяцхан үрсийг хагас өнчрөлд оруулдаг амьдралын аюултай дайсан юм. Огт харгүй хүн гэж огт байдаггүй ч үүнийгээ зөв удирдаж чаддаг, бас чаддаггүй хүн гэж байдаг. Бие биеэ өмчлөх бус, бие хvнийх нь хувьд эрх чөлөөг нь хvндэтгэж, бие биедээ итгэж, итгэлээ дааж сурах нь хамгаас чухал.

Та нөхрөө хардах сэтгэл төрөөд хаана хэнтэй байгааг нь утасдаж асуухгүйгээр ганц ч минут тайван сууж чадахгүй байна уу? Тэгвэл бид энэ таагүй мэдрэмжээс ангижрах хэдэн зөвлөгөөг танд хүргэж байна.
1. Таны эргэн тойронд өрсөлдөгчид бий болж эхэлсэн бол өөрийгөө тордож, санаа тавих хэрэгтэй болсныг сануулж буй хэрэг юм. Та хамгийн сүүлд хэзээ өөртөө анхаарал тавьж, гоо сайханд орсноо эргэн нэг санаарай.
2. Та зүгээр л нөхрийнхөө амжилтанд атаархаж байж магадгүй. Ялангуяа та түүнтэй ижил мэргэжилтэй, эсвэл ажил хамт олонтой болохыг хүсэгч гэрийн эзэгтэй бол үндэслэлтэй л асуудал. Энэ нь гэр бүлийн хүрээнд гарах манлайлагч байх гэсэн хүслийн нэг хэлбэр юм.

3. Хэрэлдэж маргалдсан тохиолдолд бурууг эхлээд өөрөөсөө хай. Бусдыг буруутгахад хэзээ ч оройтохгүй шүү дээ. Түүний үйлдэл таны уур бухимдлыг төрүүлж, тэвчээрийг барж байсан ч гомдоллож, хашгичих гэж бүү яар.
4. Хайртынхаа сайн зан чанар, гадаад төрхний давуу талыг нь олж гаргахыг үргэлж хичээ. Мөн аль болох сайхан шинж чанарыг нь түүнд олон хэлж бай. Өөрийн давуу талыг хайртай хүнээсээ олж мэдсэнээр түүний чинь сэтгэл санаа өөдрөг болж, илүү сайханд тэмүүлэх болно.

5. Ямар нэгэн юманд байнга гутарч, сэтгэл хангалуун бус байх нь түүнийг өөрөөсөө түлхэх нэг шалтгаан болдог гэдгийг анхаараарай. Дүнсгэр эмэгтэйчүүдэд эрчүүд маш амархан сонирхол буурч уйдаж эхэлдэг.
6. Цаг үргэлж бүү хард. Гэхдээ хяналтаасаа алдахгүй байх нь зөв. Үүнд эмэгтэй хүний зөн совинг ухаалаг байдалтай хослуулах нь чухал гэдгийг санаарай. Хардалт гэдэг нь нэг талаар зөвхөн өөрийгөө л зовоож буй хэрэг гэдгийг ухаарах хэрэгтэй. Хайртынхаа эрх чөлөөг хааж боох тусам тэрээр чөлөөлөгдөх гэж илүү ихээр хүсэн тэмүүлж таниас холдож, өөрчлөгдөх болно шүү дээ.
Эрэгтэй хүн хардуулснаар улам цаашлана уу л гэхээс биш, наашлах нь хэзээ ч үгүй гэнэ, бүсгүйчүүд ээ.

Эх сурвалж: khosbagana.mn
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.