Лууван нүдний харааг тэтгэнэ
Та бидний өдөр тутмын хоол хүнсэндээ хэрэглэдэг шар лууван ямар ач холбогдолтой талаар та мэдэх үү? Энэ талаар мэдээллийг уншиж, хайртай хүмүүсийнхээ эрүүл мэндэд зөв хөрөнгө оруулалт хийгээрэй, эзэгтэй нар аа.

Хүнд А аминдэм дутагдсанаас хүн шөнийн харалган болох, нүдний хараа муудах, тахиан сохор хэмээх өвчнөөр өвчилдөг. Мөн гар утас, таблет, компьютер зэргийг өргөн хэрэглэх болсон нь ч бидний нүдний хараанд сөргөөр нөлөөлөөд байгаа билээ. Иймд хоол хүнсэндээ шар лууванг их хэмжээгээр хэрэглэвэл дээрх өвчнөөс урьдчилан сэргийлжчадна.
Цаашилбал:
o Лууванд А , В витамины ихэнх нь, төмөр, кальци, С витамин, бета каротин, кали агуулагддаг байна.
o Лууванд байдаг каротин нь А аминдэмийг үүсгэдэг учир хүүхдийн өсөлт хөгжилтөнд маш чухал үүрэгтэй байдаг аж. Хэрэв хүнд хоногт дунджаар 1,5мг А аминдэм хэрэгтэй гэж үзвэл өдөрт 1шар лууван идэхэд л хангалттай байдаг. Хүүхдийн өсөлт хөгжилтөнд онцгой үүрэг гүйцэтгэдэг тул маш хэрэгтэй гэнэ.

o Хүний биед шууд шингэж маш их энерги өгдөг байна.
o Таны дархлалын систем идэвхжиж, таныг эрүүл саруул, хүчирхэг байлгахад лууван тус болно.
o Их хэмжээний лууванг, ялангуяа түүхийгээр хэрэглэх нь хорт хавдар, астма, ханиад томуу, халдварт өвчин зэргээс сэргийлэхэд тус болдог нь батлагдсан байна.
o Лууван нь хорт бодисыг гаргаж зайлуулахад элгэнд тусалдаг учраас биеийн эрхтнүүдийн ерөнхий эрүүл мэндийг сайжруулдаг аж.
o Мөн хүний арьсыг уян зөөлөн болгож, батга, нүүр хүзүүгээр юм гарахыг багасган арьсыг улам эрүүлжүүлнэ.
o Жижиглэн үрсэн шинэ лууванг шарх, идээт шарханд тавих буюу шүүсээр нь түлэгдэлт ба хөлдсөн болон идээт шархыг цэвэрлэн, өвдөлтийг намдааж, үрэвслийн эсрэг болон шарх битүүрүүлэхэд хэрэглэдэг байна.

o Ургийн жирийн өсөлт бойжилтыг хангахын тулд жирэмсэн эхчүүд тогтмол идэж байх нь зүйтэй. Шүүсийг жирэмсэний сүүлийн саруудад 0,5л хүртэл хэрэглэвэл, хүүхэд төрөхөд сепсис / цусан халдвар, идээт үрэвсэл/ өвчний магадлал багатай, ялангуяа элдэв хольц найрлагагүй шүүс нь илүү ашигтай аж.
o Жирэмсэн болон хөхүүл хүүхэдтэй эхчүүд шар лууванг байнга хэрэглэхэд сүүний хэмжээ эрс нэмэгдэнэ.
o Гэрийн нөхцөлд шахсан луувангийн шүүс өдөрт нэг нэг аяга уувал бид бүхэл өвөлжингөө ганц ч удаа ханиад тусахгүй шүү.
o Өглөө бүр өлөн элгэн дээрээ луувангийн шинэхэн бэлтгэсэн шүүс уувал нүүрний арьс өнгө сэргэн, нүдний хараа тогтворжин ядаргаа тайлагдана.
o Шар лууван нь байцаатай адил ислэг ихтэй хүний бие махбодоос илүүдэл холестриныг зайлуулан, цусны даралт ихсэх, судас хатуурах өвчнөөс урьдчилан сэргийлдэг.
o Шүүсийг зүрх судасны өвчин болон тамир тэнхээг сэргээх зүрхний булчингийн агшилтыг сайжруулахын тулд байнга уух хэрэгтэй.
o 200гр шар луувангийн шүүс, тал амтат жүрж, нимбэгний 1/4, 1ц,х зөгийн бал, тал шилэн аяга тараг зэрэгтэй сайтар холин коктель хийж уухад нүүрний арьс өнгөлөг болдог байна.

Лууванг улам их идэх нь биеэ эрүүл байлгах маш амархан, хямд төсөр арга юм! Монголд бүтэн жилийн турш лууван тасардаггүй тул тийм ч үнэтэй байдаггүй. Иймээс бие махбодоо өвчнөөс хамгаалахын тулд лууван хэрэглээрэй.
Шар лууван нь хамгийн ашигтай бүтээгдэхүүн боловч их хэмжээгээр хэтрүүлэн хэрэглэвэл ходоод гэдэсний хямрал үүсэх аюултай гэдгийг сануулахад илүүдэхгүй.

Эх сурвалж: emch.mn
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.