Цаг заваа хэрхэн зөв зарцуулах вэ?

Цагаа зөв зохистой зарцуулах нь хүн бүрт  учирдаг томоохон асуудлуудын нэг  билээ. Таныг цагаа зөв зарцуулах болоод цагаа төлөвлөхөд чинь хэрэгтэй хэдэн зөвлөгөөг хүргэж байна.

1.    Цаг, минут, секунд тутмыг үнэтэй хэмээн бодож, цаг хором бүрээс таашаал авахыг оролдож байгаарай.
2.    Аль болох хийхийг хүссэн зүйлээ л хийх хэрэгтэй. Ингэсэн цагт өөрийнхөө цагийг дэмий үрээгүй гэдгээ та мэдрэх болно.
3.    Амьдралыг аль болох өөдрөгөөр бодож, сайн сайхан зүйлийг нь харж байх хэрэгтэй.
4.    Алдсан алдаандаа байнга битгий харамсаарай. Харин алдаанаасаа суралцаж амьдрах хэрэгтэй байдаг.

5.    Өөртөө ажлаас гадна заавал чөлөөт цаг зав гаргаж байх хэрэгтэй. Та хэрвээ өөртөө ажлаасаа гадуур цаг зав гаргаж чадахгүй байх аваас цагаа зөв зарцуулж чадахгүй байна гэсэн үг шүү.
6.    Өөрийн байнга хийдэг зуршлуудаасаа жагсааж бичээд, алинд нь их цаг зарцуулж байгаагаа,  алийг нь багасгах ёстойгоо шийдээд түүнд зарцуулж буй цагаа өөр зүйлд зориулах хэрэгтэй.
7.    Байнга тэмдэглэл хөтөлж, маргааш юу хийх, нөгөөдөр юу хийх, дараа сард юу хийх зэргээ бичиж, тэдний биелэл хэдэн хувьтай явж байгааг дүгнэн, тэмдэглэл хөтөлж байх хэрэгтэй.
8.    Байнга өөртөө зорилгоо сануулж бай.

9.    Өдөр бүр юу хийж дуусгасан байх талаар тодорхой зорилтуудыг гаргаж байгаарай.
10.    Хэрвээ та ямар нэг зүйлийг амжилттай хийж дууссан бол түүнийгээ тэмдэглэж байх нь зөв.
11.    Эхний зүйлүүдийг эхэнд нь хийх хэрэгтэй. Хойш тавих нь ямар ч тохиолдолд буруу байдаг тул эхний ажлыг эхэнд нь хийгээд шууд дараагийн ажилдаа орох нь зөв.
12.    Ямар нэг ажлыг эхлэхдээ та хамгийн хэцүүгээс нь эхлэх нь илүү дээр. Хэцүү хэсгийг хийж дууссаны дараа хялбар зүйлүүдийг төвөггүй хийх болно.
13.    Нэг цаг үед нэг л зүйлд төвлөрөх хэрэгтэй.

Дээрх зөвлөгөөнүүд өдөр тутмын амьдралд байнга хэрэглэгдэх болно. Зарим зарчмууд нь цаг зарцуулалттай холбоогүй мэт боловч бүгд таныг цаг заваа зөв зохицуулахад хэрэг болохуйц билээ.

Эх сурвалж: tsahim.net
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.