11 настай охин хуримаа хийжээ
Та яагаад энэ бяцхан охин хуримаа хийж байна вэ гэж гайхаж байна уу? Жаахан охин юуны учир хүнтэй гэрлэх болсныг та дэлгэрэнгүйгээс уншаарай.




Нүдэндээ дүүрэн нулимстай, хуримын даашинз өмссөн энэ жаахан охиныг Жози гэдэг. 11 насандаа хүний эхнэр болохоор цэцэг барин алхаж байна. Түүнийг хөтлөн явж байгаа хөгшин эрийг Жим гэдэг бөгөөд 62 настай Америкийн нэгдсэн улсын иргэн ба бяцхан Жозигийн төрсөн эцэг нь юм.

Жим хорт хавдрын 4 дүгээр шатандаа явж байгаа бөгөөд түүнд тийм ч удаан амьдрахгүй гэдгийг эмч нар нь дуулгажээ. Харин Жимийн цор ганц хүсэл нь хайртай охиноо хуримаа хийхийг харах явдал байсан юм. Мэдээж одоо 11 настай охиныхоо хуримыг нэгэнтээ харж чадахгүй болсон учир охин нь аавынхаа хүсэлтийг ийнхүү биелүүлж байна.

Сүйн бөгжийг долоовор хуруундаа зүүгээд ааваараа хөтлүүлэн яг л хуримаа хийж байгаа бүсгүй шиг байсан байна. Аавынхаа хүслийг биелүүлэхийн тулд Жози охин өөрийн чадах бүхнийг хийжээ. Хуримыг жинхэнэ мэт хийсэн бөгөөд олон олон бэлэгнүүд ч ирсэн байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.





