Ээж охин 2-т туслах аяныг эхлүүлнэ

“Дижитал” хамтлагийн дуучин Г.Эрдэнэбилэг хүүгийнхээ ангийн нэгэн охинд туслахыг уриалжээ. Тэрээр өөрийн цахим хуудаснаа “Манай хүүгийн ангид нэг охин байдаг гэнэ. Ээжтэйгээ л амьдардаг. Ээж нь сэтгэцийн өөрчлөлтэй болохоор ажилд авах газар олддоггүй. Тэр бяцхан охин хичээлээ тараад Гандангийн хажуугийн дэлгүүрээс будаа зээлж аваад тэр хавьд зарж олсон мөнгөөрөө ээждээ болон өөртөө сургуулийнхаа гуанзнаас пирошки авч идэж өдрийг өнгөрөөдөг. Гэрийнх нь хана нь хугарч, нэвт гэрэлтдэг. Гадаа хэдэн хэмийн хүйтэн байна гэрт нь яг тийм байдаг болохоор Бөмбөгөр орж дулаацдаг гэнэ. Тэгсэн хэрнээ хөөрхий охин хичээлээ их хичээнгүй сайн хийдэг гэсэн. Энэ охинд тусалмаар байна” хэмээн бичжээ. Түүний энэ санаачилгыг харсан цахим хүрээнийхэн бяцхан охинд туслахаар нэгдэж эхлээд байна.



Г.Эрдэнэбилэг нь охины багштай хамт гэрт нь очиж үзсэн бөгөөд нөхцөл байдал үнэхээр хүнд байгаа тул туслахыг хүссэн хүмүүстэй уулзалт зохион байгуулж, цаашид хэрхэн тусалж болох тухай ярилцахаар шийджээ. Уулзалт өнөөдөр 19.00 цагт 3,4-р хороолол, "Элбэг" их дэлгүүрийн урд байрлах 96-р сургууль дээр болох бөгөөд энэхүү санаачилгад нэгдэх хүсэлтэй хэн ч очиж болох аж.




Бүсгүй та ч бас эдгээр хүмүүстэй нэгдэж, ээж охин 2-т туслаарай. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай!
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
(203.91.118.178) 2013-12-20 19:57:41
миний төгссөн сургуулийн хүүхэд юм байнаХэцүү нөхцөлд ч сурах эрмэлзлээ алдаагүй ийм хүүхдэд туслалгүй яахавЗаавал тусалнаа