Таны хөлийг зурган дээр гоё харагдуулах аргууд

Бид өөрсдийн өө сэвтэй хэсгийг бусдаас нуухын тулд ихэнхидээ селфи зураг авдаг. Гар муухай, хөл эв хавгүй харагдаад байна гэх шалтгаанаар зургаа ч сайхан авахуулж чадахгүй үе бүсгүйчүүд бидэнд тулгардаг. Тэгвэл таны хөлийг зурган дээр сайхан харагдуулах зальтай аргуудыг зааж өгье.

Фламинго. Үргэлж нэг хөлөө өргөчихсөн зогсож байдаг ягаан өнгөтэй шувууг санаж байна уу? Эв хавгүй зогсоод байвал та фламингог санаарай. 



Хэрээсэлсэн шагай. Хоёр хөлөө солбиж х хэлбэртэй болгоно. Энэ үед таны шагай үрэлцэж байх ёстой шүү. 



Бионсейн гурвалжин. Та ийм байрлалтай зургаа авахуулбал хөлний тань өө сэв харагдахгүйгээс гадна маш хүчирхэг харагдана. 



Нууц татлага. Яг л үл харагдах эрчилсэн олсон дээр алхаж байгаа мэт зогсолт юм. 



Жирийн өшиглөлт биш. Хэн нэгнийг өшиглөж байгаа мэт биш яг л бороонд үнсэлцэх гэж байгаа мэт зогсвол та илүү сайхан харагдана. 






Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.