103 насандаа ахлах сургуулиа төгсжээ
Америк эмэгтэй Мэри Хант 103 настайдаа ахлах сургуулиа төгссөн байна.

Яагаад ийм хожуу сургуулиа төгсөх болсон шалтгаанаа тэрээр тайлбарлахдаа "би олон хүүхэдтэй айлын хүүхэд байсан, хамгийн том эгч нь байсан учраас би найман дүү нараа өсгөж хүмүүжүүлсэн. Ингээд л насанд хүрч өөрийн амьдралыг хөөх болсон." Мэри маш олон жилийн турш сургууль төгсөх талаар бодож явсан байна. Ингээд тэрээр энэ олон жилийн дараа сургуулиа сурч дуусгах шийдвэрийг гаргасан байна. Тэрээр River Valley ахлах сургуулийг дүүргэжээ. Сургууль төгссөн гэрчилгээгээ гардаж авахдаа түүний сэтгэл маш их хөдөлсөн хэмээн ярьсан байна. Сургуульд сурч төгсөх мөрөөдлөө 100 нас давсан ч биелүүлж чаджээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







