Хамгийн шилдэг, сайн Итали дарсыг хэрхэн зөв сонгох вэ?
Хэрвээ та Итали дарс сонгох гэж байгаа бол дараах мэдээллийг анхааралтай уншаарай

Сонголтоо хийхийн тулд:

Сонголтоо хийхийн тулд:
- Дарс боловсруулдаг бүс нутгийн талаарх мэдлэг
- Усан үзмийн сорт төрлийн талаарх мэдлэг
- Италийн засгийн газраас гаргасан дарсны ангиллын хуулийн талаарх мэдлэгтэй байх нь чухал. Тиймээс дарс сонголтоо зөв хийх үндсэн мэдлэг болохуйц мэдээллийг танд хүргэе

- Юуны өмнө та италийн дарс үйлдвэрлэдэг хамгийн алдартай хорин бүс нутгийн дарснуудаас сонголтоо хийгээрэй. Тухайлбал:Италийн хойд хэсгийн Тоскани муж sangiovese сортын усан үзмээр хийсэн Chianti, Chianti Classico, Brunello Di Montalcino зэрэг нь улаан дарсаараа алдартай.Ер нь улаан дарс үхэр хонины махтай, цагаан загас тахианы махтай зохицно гэдэг боловч заавал тийм байх ёстой гэсэн хууль байхгүй. Хагас хуурай цагаан дарс загас тахианы махтай ч сайн зохицдог.
- Хэрэв та хөнгөн, зөөлөн дарсанд дуртай бол алдарт Венец хот нэрийн хаяг нь болсон Италийн хойд зүгийн Венето мужийн дарснаас сонголтоо хийгээрэй. Prosecco усан үзмээр хийсэн хагас чихэрлэг, хөөсөрдөг Soave, Prosecco цагаан дарс ба Valpolicella Улаан дарс гэхээр дарсны хорхойтнууд андахгүй сайн мэднэ. Бас Peidmont нутгийн nebbiolo сортын усан үзмээр хийсэн barbaresco хуурай улаан дарсыг ч амтлаад үзээрэй
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.








