Жастин, Жессика Биел нарын хүү анх удаа

Оддын шинэ төрсөн хүүхдийн зургийг авна эсвэл өндөр үнээр дарна гэдэг томоохон сэтгүүлүүдийн бас нэгэн том өрсөлдөөн болж өгдөг. Эцэг эхэд нь өндөр хаш амлан байж хүүхдийн зургийг авах тохиолдол шоу бизнесийн ертөнцөд том хэсгийг эзэлдэг гэж хэлэхэд хол зөрөхгүй л болов уу?



Алдарт дуучин Жастин Тимберлейк болон түүний үзэсгэлэнт гэргий "Тэнгэрлэг нэгэн гэр бүл" киноны од Жессика Биел нар бяцхан хүүтэй болоод удаагүй байгаа билээ. Тэд өчигдөрхөн өөрсдийн инстаграм хуудсаараа хүүгийнхээ зургийг олонд дэлгэн үзүүлсэн нь шүтэн бишрэгчиддээ шинэ хүнээ үзүүлэх гэж яарсан бололтой. Хосууд хүүдээ Силас Рандалл Тимберлейк гэх өвөрмөц нэрийг хайрласан байна. Дэлхийд тавтай морил Силас.


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.