Хэрхэн зөвхөн өөрт зориулсан дэгжин гуталтай болох вэ?

Урин дулаан цаг ирж өндөр өсгийт дээр дэгжирхэн алхах цаг ойртож байна шүү бүсгүйчүүдээ. Шүүгээнд чинь олон байгаа боловч нэг хэвийн бусдынхтай адил гутлаа та өөрчилмөөр байна уу? Тэгвэл доорх зөвлөгөөг дагаарай. Танд таалагдана гэдэгт итгэлтэй байна.



Та гутлаа өөрийн хүссэнээр засаад ямар ч хувцсан дээр зохиж байвал сайхан биш гэж үү? Танд энгийн хар өсгийтэй гутал, өнгөлөгч цаас, скоч, ногоон болоод цагаан өнгөтэй шүршигч будаг хэрэг болно.



Гутлаа өнгөлөгч цаасаараа сайтар үрнэ. Энэ нь будаг сайн авахуулах зориулалттай. Үүний дараа өөрийн хүссэн аль нэг хэсгээ цагаан өнгийн будгаар зайнаас шүршиж будна. Гуталны дотор талд скоч, цаас зэргээ хийхээ мартуузай. Хэсэг хугацааны дараа цагаан будгийг хаттал нь түр байлгаад ногоон өнгийн будгаараа давхарлан будах хэрэгтэй. Будгаа маш сайн хатаагаарай. Эс бөгөөс будсан хэсэг муухай болж мэдэх юм. Гутланд будгийг хангалттай шингээхийн тулд гар хүрэхээргүй газар бүтэн шөнө тавьж хатаавал илүү үр дүнтэй. Өмсөхийнхөө өмнө дотор талд нь хийсэн скоч, цаасаа аваарай.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Соко (103.212.117.12) 2017-04-15 19:58:22
Будаг нь яг ямар будаг байдийн бол Энгийн шүршдэг будаг болох юм уу
зочин (103.229.120.157) 2016-01-24 18:16:13
өнгөлөгч цаас хаанаас олох вэ