Бренжелинагийн долоо дахь хүүхэд

Саяхан бид уншигчиддаа Холливуудын алдарт хосууд Бред Питт, Анжелина Жоли нар долоо дахь хүүхдээ Сири улсаас өргөж авах болсон талаар мэдээллэсэн билээ.


Тэд хэдийнэ Захара, Меддокс, Пакс гэсэн гурван өргөмөл хүүхэдтэй билээ. Гэхдээ тэд хэзээ ч хүүхдүүдээ өргөмөл гэж боддоггүй гэнэ. Тэд удахгүй Мусса нэртэй хоёр настай хүүг өргөж авахаар болсон байна.


Анже сайн үйлсийн ажлын үеэр явж байхдаа нэгэн хөөрхөн хүүтэй танилцсан нь Мусса байсан юм. Анже хүүгийн талаар орчуулагчаасаа сонсоод бага зэрэг уурласнаа, уйлж хүүг тэврэн авсан байна. Тэнд байсан хүмүүс үнэхээр сэтгэл догдлом мөч байсан хэмээн ярьцгаажээ.

Бяцхан Муссаг өнчин гэдгийг мэдсэн даруйдаа Анже өргөж авах шийдвэрээ гаргасан гэнэ. Түүний энэ шийдвэрийг Бред ч таатай хүлээн авсан байна.  

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.