Эллен, Поршиа нар хүүхэдтэй болно
Холливуудын дуулиант хосуудын тоонд зүй ёсоор багтдаг хосууд хүүхэдтэй болохоор шийджээ. Тэд гэр бүл бололцсоноосоо хойш удаан хугацааны туршид хүүхэдтэй болох талаар яригдаж байгаагүй юм. Харин энэ 2016 онд тэд гэр бүлийн гишүүдээ нэмэх бодолтой байгаа аж.


Хөгжилтэй, хэзээд өөрийнхөөрөө байж чаддаг хөтлөгч эмэгтэй саяхан нэгэн сэтгүүлд өгсөн ярилцлагатаа "Ээж болох нь намайг үнэхээр их баярлуулж байгаа" гэж хэлсэн байна. Мөн "Бид энэ тухай маш нухацтай бодож үзсэн. Эргэн тойронд минь жижигхэн хүмүүс гүйлдэж, тэднийг хооллож бас усанд оруулах нь маш сайхан байх болно" хэмээн дурджээ. Гэхдээ тэд өөрсдийн эснээс хүүхэдтэй хүсэлгүй байгаа гэдгээ мэдэгдсэн байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.






