Загвар нь цор ганц бөгж урлажээ
Та доорх зурганд харагдах хөөрхөн бөгжийг харж байна уу? Цор ганц байдаг гэхээр та хэтэрхий үнэтэй гэж бодож байгаа бол эндүүрчээ. Ингээд тус хөөрхөн бөгжийг хэрхэн урласныг эмэгтэйчүүддээ сонирхуулъя.








Танд 12 ширхэгтэй өнгийн харандаа, сайн чанарын цавуу байхад л хангалттай. Харандааг хооронд нь сайн гэгч нь наана.

Зориулалтын зүсэгчээр дугуйруулан авна.

Зүсэж авсан хэсгээ сайн зүлгүүрдэх хэрэгтэй. Өөгүй болтол нь автомат зүлгүүрээр зүлгүүрдэнэ.


Зүлгүүрдэж дууссаны дараа мэдээж өнгөлнө. Энэ нь өнгө үзэмж нэмэхээс гадна, гарт өргөс оруулахаас сэргийлнэ.

Ингээд л ганцхан танд зориулсан бөгж бэлэн боллоо.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







