Шоколадтай, хөвсгөр кексийг хэрхэн хийдэг вэ?
Орц:

2 ц/а Гурил
1/2 ц/а Нунтаг какао
2 ц/а Элсэн чихэр
1 ц/х Давс
2 ц/х Ванилийн охь
2 ш Өндөг
40-50 гр Масло
2 ц/а Ус
2 ц/х Хүнсний сод
Уншигч бүсгүйчүүдийнхээ амралтын өдөрт зориулан гарын доорх олдоц сайтай орцууд ашиглан богино хугацаанд хэрхэн амттай, хөвсгөр, шоколадтай кекс хийх жорыг оруулж байна.

Аяганд хуурай орцуудаг нэгтгэн хийнэ. Ингэхдээ аль болох шигшиж хийгээрэй.
Хуурай орцонд 2 цайны аяга гурил, 1/2 цайны аяга нунтаг какао, 2 цайны халбага хүнсний сода, 1 цайны халбага давс байна. Хүнсний соданий оронд 1 цайны халбага baking powder хийвэл илүү сайн хөвсийж хөөнө.
Ингээд гар холигчоор жигд өнгөтэй болтол шигшиж холиорой.
Өөр саванд 2 цайны халбага ванилийн охь хийнэ.
Дараа нь 40гр хайлуулж зөөлөрсөн маслыг хийнэ. Бүрэн хайлуулах хэрэггүй.
2 цайны аяга элсэн чихэр хийнэ.
Ингээд автомат холигчоор холино.
Элсэн чихэр, масло хоорондоо уусч зурган дээрх шиг бэржгэр болно.
2 цайны аяга усыг халааж буцалгана.
Буцалсан усыг алхам - 8 дээр нэмж хийнэ.
Ингээд сайтар миксэрдэнэ.
Үүний дараа 2 ширхэг өндгийг хагалаж хийнэ.
Ингээд өндөгний шар задарч, элсэн чихэр бүрэн уустал миксэрдэнэ.
Ингээд алхам - 3 дээр хийж бэлтгэсэн хуурай орцыг алхам - 13 дээр нэмж хийнэ.
Ингээд жигд зуурмаг болтол сайтар миксэрдэнэ.
Кексний зуурмагийг кекс болгох нарийн боовны саванд хийнэ.
Шарах шүүгээг 175С хэмд сайтар халаасан байх ёстой.
Дөрвөлжин эсвэл дугуй хэлбэрийн кекс хийх савыг сонгож болно.
Ингээд 175С хэмд 30-35 минут болгоно.
Кексийг бүрэн болсон эсэхийг шалгахын тулд шүдний чигчлүүрээр кекс голд гүн хатгаж авахад чигчлүүр хуурай, өөгүй байх ёстой шүү. Хэрвээ нойтон бөгөөд гурил наалдсан байвал шарах шүүгээнд дахин 5-15 минут болгох хэрэгтэй.
Шарах шүүгээнээс гаргаж тасалгааны температурт сайтар хөргөх хэрэгтэй.
Ингээд таны амтат хөвсгөр, шоколадтай кекс бэлэн болсон тул дангаар нь болон кремээр амтлаж идээрэй.
Эх сурвалж: 1000jor.mn
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







