Сайхан сэтгэлт багш

Хичээлийн танхимд бяцхан хүү тэвэрсэн хөгшин багшийг хараад та гайхаж магадгүй юм. Энэ багшийг Сидней Энжелбэрг гэдэг бөгөөд их сургуулийн профессор хүн юм. 


Түүнийг хичээлээ орж байх үед нэгэн оюутны хүүхэд чангаар уйлж эхэлжээ. Хичээлийг бусниулсандаа санаа зовсон оюутан хүүхдээ тэвэрсээр лекцийн танхимыг орхихоор босох үед профессор хүүг өөрт нь өгөхийг хүссэн байна. Бяцхан хүү ч багшид тэврүүлээд тайвширсан байна. Профессор Сидней 4 хүүхдийн аав, 5 хүүхдийн өвөө байсан ажээ. Тиймдээ ч хүүхдийг хэрхэн саатуулахаа мэдсэн бололтой. Мөн профессор хичээлийн төгсгөлд "хэрвээ хүүхэд харах хүн байхгүй бол хичээл дээр та бүгдээс хэн нь ч хүүхдээ аваад ирж болно. Учир нь ямар ч ээж хүүхэд болоод боловсролоо орхигдуулж болохгүй" хэмээн хэлсэн байна. 




Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.