Хүнээр хүн хийх ухаантай ард түмэнд Хүн худалдаалах гэмт хэрэг хүн ёсонд нийцэхгүй !

Сайн байцгаана уу? Эрхэм унишгчиддаа энэ өдрийн мэндийг хүргэе ! Далд боолчлол буюу ардчилсан нийгмийн айдас болсон хүн худалдаалах гэмт хэргээс хүн бүр өөрийгөө хамгаалах , бусдыг хамгаалах зайлшгүй хэрэгцээ шаардлага буйг сэтгэл сэртхийлгэм гэмт хэрэг , өдөр тутмын хүүхэд алга болсон тухай мэдээллүүд , болон бусад төрлийн мэдээ баримтуудаас харж болох ч хэзээ ч байж болохгүй хэзээ ч хүлээн зөвшөөрч болохгүй хэзээ ч дуугүй өнгөрч болохгүй энэ төрлийн гэмт хэрэг энгийн үзэгдэл мэт болох хандлага байгаа нь хамгийн том “айдас” билээ. Ийм ч учраас Эмэгтэйчүүд, гэр бүлийн сэтгэлзүйн боловсрол судлалын ТББ-аас цуврал мэдээлэлүүдийг хүргэж хамтдаа сэргийлэхийг уриалж байна. Хүн худалдаалахтай тэмцэх тухай Монгол улсын хуулийн 3-р зүйлийн 3.1.1-т “хүн худалдаалах гэж хүнийг биеийг нь үнэлүүлэх, бусад хэлбэрээр бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлд оруулах, боолчлох, түүнтэй ижил төстэй нөхцөлд байлгах, хууль бусаар албадан хөдөлмөрлүүлэх, эд эрхтнийг нь авч ашиглах мөлжих зорилгоор хүнд хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлэх, хулгайлах, залилах, хууран мэхлэх, эрх мэдлээ урвуулан ашиглах, эмзэг байдлыг нь далимдуулах, түүнчдэн өөр хүнийг хяналтдаа байлгаж байгаа этгээдийн зөвшөөрлийг авахын тулд төлбөр төлөх, хахуульдах аргаар хүнийг элсүүлсэн, тээвэрлэсэн, нуун далдалсан, дамжуулсан, хүлээн авсан хууль бус үйлдлийг хэлнэ гэж хуульчилжээ.




Дэлхийд үйлдэгдэж байгаа гэмт хэргийн хамгийн ноцтойд Хүн худалдаалах гэмт хэрэг орж байна. Энэ гэмт хэргийн улмаас 14 сая гаруй хүн хохирогч болсон гэх тоо баримт байна.  Эдгээр гэмт хэргийн дийлэнх нь хүүхэд эмэгтэйчүүд байна. 

2005 онд “Хүн худалдаалах, ялангуяа хүүхэд, эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор ашиглахаас хамгаалах” үндэсний хөтөлбөрийг баталж, улмаар 2008 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас батлан гаргасан “Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг НҮБ-ын конвенцийн нэмэлт болох хүн, ялангуяа эмэгтэйчүүд, хүүхэд худалдаалахаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, шийтгэх тухай протокол”-д нэгдэн орсон.



Эрүүгийн хуульд хүн хулгайлах, худалдаалах, хүний цус, эд эрхтэнг хууль бусаар авах, хууль бусаар хүүхэд үрчлэх зэрэг гэмт хэргийг хуульчилж, Улсын Дээд Шүүхээс тайлбар гаргасан, Садар самуунтай тэмцэх, Захиргааны хариуцлагын тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай зэрэг зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан нь энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх эрх зүйн орчин бүрдэх эхлэл тавигдсан.

Дэлхий дахинаа хүн худалдаалах гэмт хэргийн цар хүрээ өсөн нэмэгдсээр байна. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын гаргасан тооцоогоор 2017 оны байдлаар дэлхийд 12,3 сая хүн хүүхдийн хамт албадан болон боолын хөдөлмөр, бэлгийн мөлжлөгт өртөж хохирсон бөгөөд тэдгээрийн 56 хувь нь охид, эмэгтэйчүүд байна.



МУ-д ХХГХ гарахад нөлөөлсөн нөхцөл байдал

•    ЗЗЭЗ-т шилжсэн
•    Гадаад харилцаа чөлөөтэй хөгжсөн
•    Иргэд гадаадад зорчих нь чөлөөтэй болсон
•    Ажилгүйдэл ядуурал ихсэж орлогын хомсдол бий болсон
•    Гадаадад гарч ажиллах сонирхол нэмэгдсэн
•    Эрх зүйн орчин боловсронгуй болоогүй гэх мэт.

Хүн худалдаалах гэмт хэргийн шинжүүд:

•    Баримт бичгийн хяналт
•    Үл мэдээх өр гарч ирнэ, өрийн хэмжээ ихэснэ
•    Эрх чөлөөтэй явах, ирэх, зорчих асуудал дээр хяналт гарч ирнэ
•    Ажиллах, амьдрах орчин тодорхой бус, тогтворгүй
•    Сайн дурын бус, албадлагын ажлууд
•    Заналхийлэл 
•    Дуулгавартай, хүлцэнгүй байхыг шаардах
•    Хаалга цонх, цоожтой байх /хязгаарлагдмал орон зайд байлгах/ 

Үргэлжлэл бий...

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.