Сар шинийн баяраар шагналын хур буулаа

Монгол түмний үндэсний баяр сар шинэ болж байгаатай холбогдуулсан зарим хүмүүсийг төрийн дээд одон медалиар шагналаа.

Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт,  Монгол Улсын соёлын гавъяат зүтгэлтэн "Хаан найргийн хатан Дулмаа" хэмээн алдаршсан яруу найрагч Ш.Дулмаа, "Цэнхэрлэн харагдана" "Хулангийн шанд" "Ус уухын заяа"  ном бүтээлээрээ Монголчуудын оюуны мэлмийг баясгасан Төрийн соёрхолт, соёлын гавьяат зүтгэлтэн Б.Догмид нар Ардын уран зохиолч боллоо. Тэгвэл зохиолч Х.Зандраабайды, До.Цэнджав, Шаг.Цэнд-Аюун, Я.Ганбаатар нар гавъяатын тэмдэгээр энгэрээ мялаалгажээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.