Өлөн ходоодонд сармис идэхэд юу болдог вэ?

Сармисыг бид хоол амтлах хамгийн сайн хүнс гэдгийг сайн мэддэг. Харин жилийн өмнөөс хэсэг эрдэмтэд судалгаа хийсний үр дүнд сармисыг элдэв өвчнөөс урьдчилан сэргийлэхэд нэн ашигтай гэдгийг баталсан. Сармисыг цусны даралт ихсэх, зүрхний титэм судасны нарийсал, зүрхний шигдээс зэрэг зүрх, цусны бүхий л өвчнөөс урьдчилан сэргийлэх эм болгон ашиглаж байна.


Сармис нь маш хүчтэй антиоксидант бөгөөд зүрхний өвчин, төрөл бүрийн хорт хавдар болон Альцгеймер өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэдгээр өвчний хортой хэсгүүдэд маш сайн хүрч үйлчилдэг байна. БНХАУ-ын Зянсу мужийн өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн явуулсан судалгаагаар долоо хоногт багадаа хоёр удаа түүхий сармис идэж занших нь хүмүүс уушигны хорт хавдар тусах эрсдэлийг 44 хувиар багасгасан нь батлагдсан байна.

Өлөн ходоодтой байх үед сармис идэх нь яагаад хэрэгтэй вэ?

Энэхүү аргыг маш олон хүмүүс мэддэг. Хоосон ходоодтой байх үед сармис идэх нь тэр чигтээ байгалийн антибиотик болдог байна.

Хэрвээ та өглөө босоод сармис иддэг бол ходоодонд элдэв нян бактери сууж чаддаггүй. Мөн өлөн ходоодон дээр сармис идэх нь хоол боловсруулалт нэн сайн бөгөөд мэдрэлийн системийг ч дэмжиж өгдөг байна.

Сармис хүний биеийг хоргүйжүүлэхэд туслах хамгийн үр дүнтэй хүнсний бүтээгдэхүүн юм. Анагаах ухааны энэ салбарынхан шимэгч хорхой, чихрийн шижин, сэтгэл гутрал мөн хорт хавдар гээд олон төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлнэ.

Жич: хэрвээ танд толгой өвдөх, арьсан дээр тууралт үүсэх зэрэг шинж тэмдгүүд илэрвэл та сармис идэхээ хурдан зогсоох шаардлагатай. Учир нь та төрөлхөөсөө сармисаас харшилдаг байж болох юм. 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
(103.10.20.34) 2015-05-20 12:34:34
Ходоодны өвчтэй хүн хамаагүй сармис идэж болохгүй Өлөн дээрээ бүр болохгүйээ
Gosh (103.229.120.165) 2015-05-18 20:10:36
Hododnii sharhtai hun ulun dere sarmis idej bolhu